Индонезийн аврах отрядынхан ОХУ-ын ОБЯ-ны ажилтнуудтай хамт өнөөдөр “хар хайрцагыг” гаргаж авна гэж найдаж байна Оросын SuperJet-100 онгоц сүйрсэн газарт “хар хайрцагыг” илэрүүлсэн байна. Харин Салак уулын бэлд онгоцны асар их эвдэрхийнүүд байгаа тул түүнийг гаргаж авахад маш хэцүү байна. Индонезийн аврах отрядынхан ОХУ-ын ОБЯ-ны ажилтнуудтай хамт өнөөдөр “хар хайрцагыг” гаргаж авна гэж найдаж байна. Индонезийн Эрэх, хайх үндэсний удирдах газрын дарга Мадья Дарьятмо сэтгүүлчидэд энэ тухай мэдээлсэн байна. Энэ уул нь явахад маш хэцүү учраас эрэх хайх ажилд хүндрэл учруулж байна. Сүйрсэн онгоцны “хар хайрцагыг” уншуулахын тулд ОУ-д шилжүүлж магадгүй. Оросын тал ийм санал тавьж байгаа гэж “Сухой” компанийн зуучлагч PT Trimarga Rekatama компанийн төлөөлөгч мэдэгдснээс иш татан “Интерфакс” агентлаг уламжилсан байна. Мэдээж хэрэг Индонез улсад өөрөө бичигчийг уншуулах шаардлагатай бүх тоног төхөөрөмж байгаа гэхдээ оросын “хар хайрцагт” тохирохгүй байж магадгүй гэж тэрээр тайлбарласан байна. Ямарч тохиолдолд Индонез улсын Тээврийн аюулгүй байдлын үндэсний хорооноос зөвшөөрөл авах шаардлагатай. Оросын нисэх багынхан жолоодож явсан энэ аврага онгоц үзүүлэх нислэг хийж байгаад 5-р сарын 9-нд сүйрсэн юм. Салак уулыг мөргөж сүйрсэн Супержет онгоцонд 8 орос хүн нийт 45 хүн байжээ.