Sukhoi SuperJet-100 онгоц сүйрсэн газраас оросын багын нэг гишүүний цогцсыг олсон байна. 5-р сарын 13-ны Москвагийн цагаар 14 цагын байдлаар аврагчид 5 хүний цогцс олоод байна. Эрэх хайх ажлыг одоогийн байдлаар зөвхөн индонезийн аврах байгуулагын төлөөлөгчид хийж байна. Sukhoi SuperJet-100  онгоцны хэлтэрхийнүүд байгаа Ява арлын баруун хэсэг дэх Салак уулын хавцалын ёроолд индонезийн цагдаагийнхан, тусгайгийнхан болон аврагчдын отряд өнөө өглөө хүрч чадсан байна. Харамсалтай нь аврагчид энэ газар явгаар хүрсэн байна гэж ОУ-ын ОБЯ-ны мэдээлэлийн албаны дарга Ирина Андрианова мэдээлсэн байнна. Эрэх, аврах ажиллагаа явуулж байгаа газар цаг агаар маш муу байна. Бага нисэх хүчнийхэн ажиллахад бэлэн болоод байна. Харин тэд харамсалтай нь бааздаа буцсан байна. Цаг агаар маш муу байгаа учраас тэд онгоцны осол болсон газраас нилээд хол байна. Ийм учраас амь насаа алдсан хүмүүсийн цогцсыг хайх ажлыг зөвхөн газар дээр хийж байна.  Өнөөдөр Жакартад хүрэлцэн очсон оросын аврагчид энэ ажиллагаанд оролцож эхэллээ. Сэтгэл судлаачид ажлаа хэдийн эхлээд байна гэж Ирина Андрианова мэдээллээ. Гол бааз уулын бэлд байрлаж байна. Харин нисэх буудалд байгаа амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөд болон нисэхийн компанийн ажилтнуудтай оросын сэтгэл судлаачид ажиллаж байна. Энэ ажлыг үргэлжлүүлэх болно. ОБЯ-ны сэтгэл судлаачид хөлгийн багын гэр бүлийн гишүүдэд туслах ажлаа ОУ-ын нутагдэвсгэр дээр ч  үргэлжлүүлсээр байна. Оросын нисэх багынхан жолоодож явсан энэ аврага онгоц үзүүлэх нислэг хийж байгаад 5-р сарын 9-нд сүйрсэн юм. Салак уулыг мөргөж сүйрсэн Супержет онгоцонд 8 орос хүн нийт 45 хүн байжээ. Одоо хүмүүсийн цогцсыг олохоос гадна онгоцны хар хайрцагыг эрж олох ажил аврагчдын хувьд чухал болоод байна. Сүйрлийн шалтгааны бүрэн хэмжээний мөрдөн байцаалтыг эхлэхийн тулд хар хайрцгыг олох нь маш чухал юм.