Тус улсын аврага баг тодрох тэмцээн болсны дараа Стамбулын төвд хөл бөмбөгийн хорхойтнууд эмх замбараагүй байдал үүсгэлээ. “Галатасарай” баг “Фенербахч” багтай хайнцсан ч гэсэн ялалт байгуулж алтан медаль авах боломжийг бүрдүүлсэн байна. Тус багын хөгжөөн дэмжигчид шөнөжингөө дуулж хуурдаж ялалтаа тэмдэглэсэн байна. Харин “Фенербахч” багын дэмжигчид гуниг гутралдаа дарагдан замдаа таарсан бүхнийг эвдэн сүйтгэжээ. Цагдаа нар руу чулуу, лонх, утаат шашк зэргийг чулуудаж эхэлсэн байна. Хууль сахиулагчид хүч хэрэглэхээс өөр аргагүй болсон бөгөөд эмх замбараагүй байдлыг өдөөн хатгасан этгээдүүдийг баривчилсан байна.