Уран сайхны гимнастикийн дэлхийн цомын олон төрөлтийн бүх шагналт байрыг оросууд эзэлсэн байна. Болгар улсад болсон Дэлхийн цомын урьдах тэмцээний ялагч Евгения Канаева 1-р байрыг эзэлсэн бөгөөд хүчтэй гимнастикч гэдгээ бас дахин харууллаа. Хоёр,  гуравдугаар байрыг Александра Меркулова, Дарья Дмитриева нар тус тус эзэлсэн байна. Тав дахь шатны тэмцээн францын Корбей-Эссон хотод болсон юм.