Гариг дэлхий хамгийн хүчтэй шатарчин болохын төлөө Москвад дэлхийн аврага энэтхэгийн Вишванатан Ананд, израилийн Борис Гельфанд нар өрсөлдөж байна. Энэтхэгийн шатрын их мастер цагаанаар тоглосон эхний өрөг хайнцсан байна.

Оросын нийслэлд ийм түвшингийн тэмцээнийг бараг 25 жил явуулаагүй юм. Харин энэ удаа Оросын шатрын холбооны талд бүхнийг шийдсэн гэж Оросын шатрын холбооны ажиглах зөвлөлийн дарга Аркадий Дворкович ярьж байна

Нэгдүгээрт бид ийм хэмжээний тэмцээн явуулахад бэлэн байна. Хоёрдугаарт тэмцээнд оролцож байгаа шатарчдын хэн нь ч өөрийн нутаг дээрх давуу талыг мэдрэхгүй байх нь чухал гэж бид үзсэн бөгөөд энэ үүднээс Москваг санал болгосон юм гэж тэр ярилаа.

Энэ удаагийн тэмцээний гол өрсөлдөгч Ананд зургаан наснаасаа, Гельфанд дөрвөн наснаасаа эхлэн шатар тоглож эхэлсэн байна. Виши Ананд 2007 оноос эхлэн дэлхийн аврагын титмийг эзэгнэж байна. Дэлхийн аврагыг нокаут систем, шатарчилсан тэмцээн, халз тэмцээнээс авсан дэлхийн цорын ганц шатарчин бол Ананд юм. Борис Гельфанд нь 2009 онд ФИДЕ-гийн дэлхийн цомын эзэн болсон юм. Өнгөрсөн оны 5-р сард дэлхийн аврагын төлөө өрсөлдөх шатарчдыг сонгох тэмцээнд тэрээр шалгарсан байна. Оросын нэртэй шатарчид, улс төрчид тэмцээн болохоос өмнө таамаг дэвшүүлж ОДХ радиод ярилцлага өгсөн юм. Энэ хоёр шатарчинтай нэг бус удаа шатрын хөлөг дээр таарч байсан дэлхийн 12 дахь удаагийн аврага, олон улсын хэмжээний их мастер Анатолий Карпов ярихдаа: «Миний бодоход Ананд, Гельфанд хоёрын хоорондох хүчний ялгаа багасаад байх шиг, Ананд шинэлэг байдлаа алдаж бага зэрэг компьютержээд байгаа бололтой энэ нь сайн, муу талтай. Шинэлэг бодол санаатай байх ёстой, хэрвээ компьютер шиг тоглоод байвал алдаа бага гаргана гэхдээ дэлхийн аврагын төлөө тэмцээнд арай л өөр юм хэрэгтэй л дээ. Ананд, Гельфанд хоёр хоёулаа маш сайн техниктэй. Ийм учраас тэмцэл маш шүрүүн болно гэдэгт би итгэлтэй байна» гэж тэр ярилаа.

Энэ удаагийн дэлхийн аврагын тэмцээн маш сонирхолтой болно гэж ОУ-ын Төрийн Думын орлогч дарга шатрын спортын мастер Александр Жуков ярьж байна: «Анандад илүү боломж байна. Одоохондоо тэр хүчтэй байна гэж надад санагдаж байна. Энэ бүхнийг урьдчилан таамаглахад хэцүү бүх зүйл хэрхэн бэлтгэснээс л шалтгаална. Маш сонирхолтой тэмцээн болно гэж үзэж байна. Бүх тоглолтын анхааралтай ажиглана» гэж тэр хэллээ.

Оросын дүрслэх урлагын сувд эрдэнэ болсон Третьяковын галерейд 5-р сарын 12-нд Вишванатан Ананд, Борис Гельфанд нар хоёр дахь өргөө тоглолоо. Энэ өрөгт урьдын адил хайнцсан байна.