Оросын боксчин Заурбек Байсангуров бямба гаригт Бүх дэлхийн боксын байгуулагын жишгээр  69,9 кг-ын жинд дэлхийн аврагын титмээ хамгааллаа. Украины Бровар хотод болсон 12 раундтай халз тулаанд тэрээр францын боксчин Мишель Сорог оноогоор ялсан байна. Сорогийн хувьд энэ анхны ялагдал болжээ. Байсангуров ноднин жил дэлхийн аврага болсон юм. Тэрээр 27 удаа ялалт байгуулснаас 20 нь нокаут байсан ба нэг удаа ялагдсан юм.