Алтайн БН улсын Плато Укокыг ЮНЕСКО-гийн шинжээчид Түүх соёлын бүх дэлхийн өвийн санд бүртгэхэд бэлэн байна.Плато байгалын обьект гэсэн цэст аль хэдийнээ орсон юм. Энэ байгалын обьектод Белуха уул, Телецийн нуур, Катунын болон Алтайн дархан цаазат газар багтаж байгаа юм. “Алтай” хий дамжуулах хоолойг энэ платогоор дамжуулан тавих гэж байна гэсэн яриа сүүлийн үед их гарч байгаа юм. Хоолойн барих тухай ямарч тодорхой төлөвлөгөө байхгүй хэрвээ барих болдог юм бол экологийн шинжилгээ судалгаа хийнэ гэж төр засгийнхан ярьсаар байна. Манай эринээс өмнөх V-III зуунд хамрагдах “Укокын гүнж” занданшуулсан цогцсыг сибирийн археологчид  1993 онд олсон ба энэ толгодыг зочид ирж үздэг юм. Энэ олдворыг 20-р зууны сүүл үеийн оросын археологын хамгийн үнэ цэнэтэй нээлт гэж хүлээн зөвшөөрсөн билээ.