Тайландад машины осолд орсон орос эмэгтэйд зүүн бөөрий нь болон дэлүүг нь өвөх маш хүнд мэс засалыг Бангкокын хамгийн шилдэг клиникт хийсэн байна. 35 настай Екатерина Симонова нь сэхээн амьдаруулах тасагт байгаа ба эх оронд нь буцаах талаар одоохондоо ярихад эрт байна. Осолд орж хүнд гэмтэл авсан эх орон нэгтнээ эргэж очсон Тайланд улс дахь ОУ-ын ЭСЯ-ны ерөнхий консул Андрей Дворников энэ тухай мэдээлжээ. Оросын 6 жуулчин суулгасан аялал жуулчлалын жижиг автобус 5-р сарын 5-нд осолд орсон юм. Нойтон замын эргэлт дээр нутгийн жолооч жолоогоо алдаж замын хажуугийн шуудуу руу ниссэн байна. Жолооч нь газар дээрээ нас барсан ба 4 орос хүн шархадсан юм.