Хойд Кавказын Дагестан улсын Кизлярын дүүрэгт 5-р сарын 10-нд ДХЯ, Аюулгүй байдлын холбооны албаны  явуулсан тусгай ажиллагааны явцад кизлярын дээрэмчдийн бүлэг гэгчийн 6 дайнчдыг устгасан байна. Алан хядах ажиллагаатай тэмцэх үндэсний хорооны мэдээлэлийн төвөөс энэ тухай мэдээлсэн байна. Алагдсан дээрэмчдийн  дундаас “кизлярын” бүлэглэлийн шариатын шүүгч хочтой Магомед Махмудовыг таньсан байна гэж тус мэдээлэлийн төв мэдээлжээ. Бусад нь хэн болохыг тодруулж байна. Байлдаан болсон газраас хоёр гар пулемет, дөрвөн автомат, хоёр гар буу, гранат, сум зэргийг олж илэрүүлэн хурааж авсан байна гэж ИТАР-ТАСС мэдээллээ. “Сергокалинын” дээрэмчдийн бүлгийн толгойлогч Турк улсын иргэн Шейх Абдусаламыг Дагестанд устгасан гэж Алан хядах ажиллагаатай тэмцэх үндэсний хороо мэдээлсэн байна. Энэ байлдааны үеэр нэг цагдаа амь насаа алдсан байна. Нэг шархадсан дайнч ойд нуугдаж байгаа гэж үзэж байгаа юм байна.