ШХАБ өөрийн бүтэц болон үйл ажиллагаагаа эрс өөрчлөх болно. Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажик, Узбек улсуудын ГХЯ-дын тэргүүнүүдийн хуралдаан дээр ийм мэдэгдэл сонсогдлоо. Энэ хуралдаан 5-р сарын 11-нд Бээжинд болсон юм. ШХАБ-ын бодит түншүүдийн тоог өргөжүүлэх болон аюулгүй байдлын шинэ шинэ аюулууд нь эдгээрийн шалтгаан нь болсон байна.

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт 6-р сарйн 7-нд Бээжинд болно гэдгийг сайд нар баталлаа. Бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал болон энх тайванд заналхийлж байгаа шинэ аюул заналд хариулт өгөх механизм болон улс төр дипломатын арга хэмжээний тухай багц баримт бичигт төрийн тэргүүнүүд гарын үсэг зурхад бүхнийг бэлэн болголоо. Энэ баримт бичиг нь Орос, Хятад болон Төв азийн орнуудын бодит харилцан ажиллагааны өргөтгөлд зориулсан эрх зүйн баталгааг олгох юм гэж ОУ-ын ГХЯ-ны Дипломатын академийн Дорно дахины судалгааны төвийн удирдагч Андрей Володин тэмдэглэж байна: «Төв евразид улс төрийн түгшүүртэй бодит голомтууд хангалттай байгаа. Эдгээр нь өчигдөр, уржигдар бий болоогүй, байнгын хяналтыг шаардаж байдаг юм. Аль нэг ард түмний сонголтыг хүндэтгэх, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохгүй байх, газар нутгийн бүрэн бүтэн байдал болон эв нэгдлийг хамгаалах зэрэг   олон улсын хууль эрх зүйн шаардлагыг мөрдсөний үндсэн дээр ингэх ёстой юм. ШХАБ-ын улсуудын нутаг дэвсгэр дээр явуулах үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах нь цаг үеэ олсон үйл ажиллагаа бөгөөд бүх төрлийн дэмжлэг шаардлагатай байгаа юм» гэж тэр ярилаа.

Хямралын болон онцгой байдлыг ижилхэн хүлээж авахаар сайд нар тохирсон байна. Энэ нь нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг харилцан солилцох, ШХАБ-ын түншүүддээ шаардлагатай тусгай зориулалтын техник хэрэгсэлүүдийг нийлүүлэх, санхүү, эдийн засаг, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэрэг асуудал юм. Бээжинд 6-р сард болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар алан хядах ажиллагаа, хэт даврах болон салан тусгаарлах үзэлтэй хийх тэмцлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг батлах болно. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын мэдэгдснээр, ШХАБ-ын Алан хядах ажиллагааны эсрэг бүс нутгийн бүтцийн үүргийг шинээр харах ёстой болж байна: «Шинэ аюул сорилтын эсрэг үйлчлэх олон талт төв дэх ШХАБ-ын Алан хядах ажиллагааны эсрэг бүс нутгийн бүтцийг өөрчлөн байгуулах нь боломжийн арга хэмжээний дунд байгаа юм. Алан хядах ажиллагааны эсрэг бүс нутгийн бүтцийн ажилд Энэтхэг, Иран, Пакистан, Монгол зэрэг ажиглагч орнуудыг болон Белорусс, Шри-Ланка зэрэг яриа хэлэлцээний түнш улсуудыг энэ ажилд татан оролцуулах нь нэмэлт нөөц бололцоо болно» гэж Лавров хэллээ.

Турк улсад яриа хэлэлцээний ажиглагч статус олгох асуудлыг шанхайн “зургаагийн” орнуудын төрийн тэргүүнүүд хэлэлцэх болно. Бээжинд болсон сайд нарын уулзалт дээр гаргасан энэ мэдэгдлийг улс төр судлаач Станислав Тарасов шуугиан тарьсан гэж нэрлээд өөрийнхөө байр суурийг ингэж тайлбарлалаа: «Турктэй холбоотой асуудал үнэхээр ээдрээтэй юм. Турк улс удаан хугацаанд барууны маягын бодлого явуулж ирсэн улс. Турк улс ЕХ-нд элсэх гэж арван жилийн турш оролдож байгаа боловч одоо болтол элсүүлээгүй байна. Ийм эвгүй байдалд үлдэх нь Турк улсад сайхан бус байгаа. Үүнээс болж тус Дорнод руу чиглэсэн сценарийг олон удаа боловсруулсан юм. Тэгэхлээр тус улс гадаад бодлогодоо өөрчлөлт оруулах шаардлагатай болж байна» гэж тэр ярилаа.

Одоо Энэтхэг, Пакистан, Иран, Монгол улсууд багтаад байгаа ШХАБ-ын ажиглагч орнууд дээр зургаан сарын дээд хэмжээний уулзалтын дараа Афганистан улс нэмэгдэж магадгүй байна. Иран, Энэтхэг, Пакистан улсуудыг байнгын гишүүнээр элсүүлэх асуудлаарх яриа үргэлжилсээр байна. Эдгээр улсууд элсэх хүсэлтээ аль хэдийнээ илэрхийлсэн билээ. Энэ асуудлыг удаан нээлттэй орхих нь үр дүн муутай гэж ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ.