Тангараг өргөсөн энэ долоо хоногт ОУ-ын ерөнхийлөгч хэд хэдхэн зарлигт гарын үсэг зурж, ажлын аялал хийж, хэдэн амбан захирагчийг огцруулах зэрэг ажил хийлээ. Баримт бичгүүдэд гарын үсэг зурсан болон амаар даалгавар өгсөн зэргээрээ Владимир Путин дотоодын, нийгмийн асуудлаас аваад гадаад улс төрийн болон эдийн засгийн асуудал хүртлэх өөрийн бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойллоо.

11 зарлигын ихэнхэд нь Путин 5-р сарын 7-нд тангараг өргөснийхөө дараахан гарын үсэг зурлаа. Эдгээр зарлигуудын зарим хэсэг нь боловсрол шинжлэх ухааныг урамшуулах, зарим нь оросын эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтыг татахад чиглэгдсэн байлаа. Харин нэг тушаал нь цэргийн хүрээг өөрөөр хэлвэл батлан хамгаалахын аж үйлдвэрлэлийг хамарсан байлаа. Барит бичигт заасан нэг гол зорилт бол 2020 он гэхэд оросын зэвсэгт хүчнийг хамгийн орчин үеийн техникээр тоноглох явдал юм. Цэргийн захилгыг байрлуулах болон түүний гүйцэтгэлд хяналт тавих хоёр агентлагыг засгийн газрын дэргэд байгуулах болно. Оросын удирдлага ийм байдлаар Батлан хамгаалах яам болон аж үйлдвэрийнхний хоорондох асуудлыг шийдхээр тооцож байна гэж Шинжилгээ судалгаа болон технологийн төвийн шинжээч Василий Кашин үзэж байна: «Батлан хамгаалах яам болон  аж үйлдвэрийнхний хооронд маш их санал зөрөлдөөн хуримтлагдсан юм. Тэд бие  биетэйгээ харилцан хамтран ажиллах талаар суралцах хэрэгтэй байгаа юм. Цэргийнхэн үнийг байнга бууруулахыг эрмэлзэж байдаг бол аж үйлдвэрийнхэн үнийг өсгөх сонирхолтой байдаг ийм учраас үнэ бүрдүүлэх зөв системийг бий болгох шаардлагатай байгаа» гэж тэр ярилаа.

ОУ-ын гадаад бодлогын үндсэн чиглэлийг бас тусгай зарлигт заасан байна. ТУХН-ийн улсуудын орон зайд нэгдэх процесс болон олон талын хамтын ажиллагааны хөгжил нь баримт бичгийн гол зүйл анги нь байлаа. Энэ нь Евразийн болон Гаалийн холбоонд хамаатай юм. Үүнээс гадна Москва, Өмнөд Осет болон Абхазыг БН улс болох ажиллагаанд идэвхитэй хамтран ажиллах болно. Европын холбооны хувьд гэвэл шинэ хөтөлбөрт Номхон далайгаас Атлантын далай хүртэл эдийн засгийн болон хүмүүнлэгийн нэгдсэн орон зай байгуулах стратегийн зорилго тавьсан байна. Харин Вашингтоны хувьд Москва тогтвортой урьдчилан харж болохуйц харилцан хамтын ажиллагааг баримтлах болно.

Сонгуулийн өмнөх өгүүлэлүүддээ заасан чиглэл хандлагаасаа Владимир Путин хазайхыг хүсэхгүй байна гэдэг нь өнөөдөр харагдаж байна гэж хэлж болно гэж улс төр судлаач Павел Данилин тэмдэглээд: «Ерөнхийлөгч болсон анхны өдрөөсөө  л нийгэмд зарлаад байсан тэр чиглэл хандлагаа баталлаа. Эдгээр нь ОХУ-ын тусгаар тогтнолыг  бэхжүүлэхэд чиглэгдсэн, ОУ-ын иргэдийн хүн ам зүйн нөөцийг сэргээх зорилготой өргөн ажиллагаатай хүчтэй иргэншилтэй улсыг байгуулах зэрэг юм. Харин ОУ-ын шинэ гадаад бодлого нь бие даасан байдалтай прагматик чиглэлтэй байх болно» гэж тэр хэллээ.

Ерөнхийлөгч өнгөрч буй долоо хоногт өөрөө албан тушаалы нь залгамжлаж авсан Д.Медведевийг ерөнхий сайдын албан тушаалд томиллоо. Түүний нэрийг 5-р сарын 8-нд Төрийн Дум баталсан юм. Засгийн газрын шинэ тэргүүн энэ сарын 15-ны дотор сайд нарын танхимын бүрэлдхүүнийг ерөнхийлөгчид санал болгох ёстой. В.Путины ерөнхийлөгч болсон эхний долоо хоногийн ажлыг дүгнэхдээ, шинжээчид төрийн тэргүүнээр дахин сонгогдсон түүний үйл ажиллагааны үндсэн чиглэлийг “бүх фронтод” ОУ өөрийнхөө эрх ашгийг хамгаалан зогсох болно гэж тодорхойллоо.