Индонз улсын Салак ууланд Sukhoi SuperJet-100 \SSJ-100\ онгоцны сүйрсэн газар хийж буй эрэл хайгуулын ажилд оросын аврагчид оролцож байна.Оросууд хоёр ээлжээр ажиллах ба бүх үйл ажиллагаагаа индонезийн талтай тохиролцох ёстой юм байна. Индонез улсын Эрэл хайгуул, аврах ажиллагааны үндэсний удирдах газрын дарга Мадья Дарьятмо Салак уулыг мөргөж сүйрсэн онгоцны хар хайрцгыг урьд нь олсон гэсэн мэдээлэлийг няцаалаа. “Хар хайрцагыг” эрэх болон амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг олж илэрүүлэх ажил үргэлжилж  байна. Оросын нисэх багынхан жолоодож явсан энэ аврага онгоц үзүүлэх нислэг хийж байгаад 5-р сарын 9-нд сүйрсэн юм. Салак уулыг мөргөж сүйрсэн Супержет онгоцонд 8 орос хүн нийт 45 хүн байжээ