Индонез улсад “Сухой Суперджет -100 “ онгоцны ослын газар эрлийн ажиллагаа үргэлжилсээр байна. Өмнө нь цэргийн эмнэлэгт амь үрэгдсэн  хүмүүсийн цогцстой 16 контейнерыг хүргэжээ.  Нэг  цогцсыг тодорхойлжээ.

Оросын ОБЯ- ны аврагчид  эрлийн ажиллагаанд идэвхитэй оролцож байна гэж ОХУ-ын ОБЯ- ны удирдах газрын орлогч дарга Елена Смирных “Оросын дуу хоолой” радиод тэмдэглээд

«Манай нисдэг тэрэг нисэх бүх зөвшөөрлийг авахын хамт тэнд эрлийн ажиллагааг явуулах юм. Оросын ОБЯ /МЧС/ эрлийн өөрийн технологийг ашиглах болно.  Индонезийн ижил мэргэжилтэнүүдтэй  харилцан ажиллахад манайханд ч, тэднийхэнд ч  ямарч асуудал үгүй» гэлээ.

Одоогийн байдлаар Жакарт руу аврагчид болон техниктэй    ОБЯ-ны  хоёр дахь онгоц нисч явна.  Нөгөөтэйгүүр, аль болох олон шинжээчид ослын шалтгаан нь техникийн  эвдрэл байсан гэх хувилбарыг хэлэх боллоо.

“Сухой Суперджет-100 “ онгоцны осол “Сухой” компаний байр суурийг сулруулахгүй гэж шинжээч үзэж байна. Ийм бодол нь үйлдвэрлэгчийн түншийн мэдэгдлээр баталгаажиж буй юм.  “Аэрофлот”, “Армавия”  болон бусад тээврийн компаниуд “Суперджет-100” онгоцыг худалдаж авахаас татгалзах бодолгүй байна. Тэгээд ч энд оросын цэргийн нисэх онгоцыг  олон улсын  гэрээг  цуцлах тухай яригдаж буйг хэлэх үү . Ингээд уг осол гарсан газрын - Индонезийн удирдлага   “Сухой” онгоцны байлдааны Су -30 онгоцыг худалдаж авахаа зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

”Сухой Суперджет-100” онгоцны техникийн үзүүлэлтүүд нь  осол гарахын  өмнө  үе хүртэл   сайн байсан юм. Энэ тухай “Суперджет-100” онгоцны үйлдвэрлэгч багтадаг   нисэхийн барилга байгуулалтын нэгдсэн корпорацын удирдлага мэдэгдэлдээ   ондолсон  юм.  Шалтгааныг тодруулаагүй байхад ямар нэгэн дүгнэлтүүд хийх нь эрт юм гэж тэд үзэж байна.  Тэд онгоцыг туршиж байхад ямар нэгэн асуудалтай тулгарч байгаагүй.  Шинжээчид онгоцонд ялимгүй гологдол илэрсэн бол  олон улсын сертификацыг давахгүй байх байсан гэдэгтэй санал нийлээд байна. Avia.ru порталын удирдагч  Роман Гусаровын тайлбарыг толилууъя:

«Би болсон явдал “Суперджет -100” онгоцыг авахаар тохиролцоод, гэрээ хийсэн нисэх компаниудын шийдвэрүүдэд хүчтэй нөлөөлнө гэж бодохгүй байна. Гэхдээ ямар нэгэн сөрөг ул мөр үлдэж байгаагаас зайлсхийхийн аргагүй юм.  Энэ нь онгоц худалдаж авах тухай шийдвэр гаргахад ашигтай  хамгийн чухал хүчин зүйл болж мэдэх юм. Энэ бол  “Аэрофлот” компаний ойрын бүтэн хагас жил  үр ашигтай, амжилттай ашиглаж байгаа практик байна.  Тэр үед захиалагчид дараалалд зогссон байсан» гэж Роман Гусаров хэллээ.

“Сухой Суперджет-100” онгоцны  Индонезийн худалдан авагч  Kartika Airlines болон  PT Sky Aviation  нислэгийн компаниуд нь худалдан авах гэрээгээ цуцлаагүй юм.Шинжээчийн үзэж байгаагаар, энэ нь “бэлэг дэмбэрэлтэй”  юм. “Сухой” компаний цэргийн гэрээнүүд нь гэрээний дагуу хийгдэх болно гэдэгт шинжээч итгэлтэй байна.  Энэтхэг, Хятад, Малайз, Венесуэл болон Индонезтэй  байгуулсан гэрээнүүд юм. Сая Индонезийн БХЯ-ны сайд мэдэгдэлдээ “Сухой” сөнөөгч 6 онгоц худалдаж авахаа батлан даасан юм. Компани нь энэ салбарын  тэргүүлэгч  юм гэж Стратеги болон технологийн шинжилгээний төвийн  дэд захирал  Константин Макиенко “Оросын дуу хоолой” радиод хэлээд

«Хэрвээ  “өөртөө эд болох” америкийн дотоод зах зээлийг авч үзэхгүй бол “Сухой”  дэлхийн хүнд сөнөөгчдийн зах зээл дээр 50 хувийг хянаж буй юм. “Суперджет-100” онгоцны осол үүнд ямарч нөлөө үгүй.  Яагаад гэвэл цэргийн нисэхийн экспорт арилжааны үйлдвэрлэлээс огт хамааралгүй юм» гэлээ.

Мэргэжилтэнүүд  онгоцны сүйрэлтэй холбоотой болзошгүй бүхий л хувилбаруудыг судлаж үзэж байна.  Жинхэн үнэнийг дан ганц хар хайрцаг л хэлнэ.  Түүнийг Индонезид тайлж уншина. 

Гэрэл зураг