БНАлтай Улсын Усть-Коксинский районы алтайн соёлын угсаа-экологийн музейн шинэ улирал нээгдлээ. Үндэсний хувцас хунар, ардын зэмсэг, ангийн тоноглол, сав суулга зэргийг дэлгэн тавьсан танхимын үзмэрүүдийг шинэчлэсний ачаар үзэгчид Алтай үндэстний түүх, соёл, уламжлалтай бүрэн танилцах боломжтой болсон. Музейг 2010 онд Катунскийн шим мандлын дархан цаазтай  газарт байгуулжээ. Оросын ба гадаадын олон арван мянган аялагч Сибийрин хамгийн өндөр Белуха «Уч-Сумер» нуруу  ба оросын аугаа их зураач Николай Рерихийн  музей-эдэлбэр байгаа Усть-Коксинкий районд жил дутам очдог. Хэтдээ энэ бүгд найрамдах улс сибирийн төдийгүй оросын аялал жуулчлалын тэргүүлэх бүс нутаг болж мэднэ.