Өнөөдөр Вячеслав Наговицын Буриадын төрийн тэргүүний албан тушаалд оров. Тангариг өргөх ёслол Буриадын Ардын Хурлын чуулган дууссны дараа  Буриадын дуурь бүжгийн театарт боллоо. Сибирийн холбооны тойрогт суугаа ОХУ-ын ерөнхийлөгчийн  бүрэн эрхт төлөөлөгч Виктор Толоконский ёслолд оролцов. Вячеслав Наговицын орос, буриад хэлээр тангариг өргөжээ.

Өнөөдөр Буриадын Ардын Хурлын ээлжит бус чуулганаар Вячеслав Наговицыныг төрийн тэргүүний бүрэн эрхтэй болгов. 54 депутат түүнийг дэмжиж, 3 нь эсэргүүцэж, 1 нь түдгэлзсэн байна. Наговицын чуулган дээр санал хураахын өмнө үг хэлжээ. Тэрээр  бүс нутгийн төрийн тэргүүний хувьд ойрын таван жилд биелүүлэх хамгийн чухал зорилтоо ингэж тодорхойлсон байна: «Хүнийг БНУлсынхаа хамгийн үнэ цэнэт баялаг нөөц болгоно». Энэ зорилгоор бүс нутгийн эдийн засаг, нийгмийн  хөгжлийн эрч хүчийг хэвээр хадгалах хэрэгтэй гэж тэрээр хэлжээ. «Тогтвортой нийгмийн үндэс суурь болох хүчирхэг дунд ангийг төлөвшүүлэх нь зайлшгүй чухал» гэж Наговицын тэмдэглээд «хеделмерийн хөлсний зөрөөг багасгахын тулд ойрын хэдэн жилд топ-менежерүүдийн цалинг нэмэгдүүлэхгүй байхыг» санаачлав.

Маргааш болох Буриадын засгийн газрын хуралдаан дээр дэд ерөнхий сайд нар бүгд найрамдах улсынхаа нийгэм-эдийн засгийн байдлын тухай тайланг хийнэ. Дараа нь засгийн газар албан тушаалд орсон Буриадын төрийн тэргүүний өмнө бүрэн эрхээсээ татгалзах юм. Вячеслав Наговицыны хэлснээр  бол яам бүр  таван жилд хийсэн ажлаа бүгд найрамдах улсын оршин суугчдад тайлагнаж, үйл ажилгаандаа үнэлгээ авах ёстой. «Тэгээд сайдтай гэрээний хугацааг сунгах эсэх бүрэн төгс шийдвэр гаргана» гэж Вячеслав Наговицын хэлжээ.