АНУ-д  бас нэгэн пуужин амдан устгадаг бааз бий болж магадгүй байна. Энэ бааз нь Ираны талаас ирсэн өндөр чадавхитай  пуужингаас тус улсын   зүүн эргийг  хамгаалах болно.   Ингэхдээ Ираны пуужин  АНУ хүртэл нисэх нь эргэлзээтэй байгаа. Харин уг баазыг байгуулахад   америкийн төсөв 5 сая доллараа алдаж магадгүй   байгаа юм.

Төлөөлөгчдийн танхимд  Бүгд найрамдахчуудын дийлэнхи нь амдан устгах пуужингийн  шинэ  баазыг барьж байгуулах санал санаачилгыг гарган, дэмжижээ.2013 оны Пентагоны төсөвийг дахин хэлэлцсэн бөгөөд, шинэ байдлаар батлагдсан байна. Ойрын гурван жилд Америкийн цэргийн байгууллага шинэ баазыг барьж байгуулахад 5 сая долларын хөрөнгийг авах болно. Ойрын үед  зүүн эрэг дээр таарсан газар олохыг тохиролцжээ. Бүгд найрамдахчуудын үзэж байгаагаар,  Хятадаас ирэх цохилтуудад    Аляска, Калифорнид байгаа хоёр бааз   хангалтгүй аж.  Хэрэв  АНУ Иран руу цохилт өгөх болвол урьдаас нь Нью-Йорк болон Вашингтоныг цохилтоос хамгаалах ёстой. Тэгэхээр Иран руу цохилт өгөхгүй болов уу гэж нийгэм-улстөрийн судалгааны    төвийн захирал Владимир Евсеев  үзэж байна.

«Одоогийн байдлаар АНУ-д зүүн эрэг дээр пуужингийн цохилтын эсрэг бааз байгуулах шаардлага бахйгуй, учир  нь 2020  он хүртэл  Ираны  баллистик пуужин АНУ хүрэх хангалттай хол тусаж чадахгүй.  Лондонд байдаг Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн гаргасан дүгнэлтээр бол 2020 он гэхэд ираны баллистик пуужин ердөө 3500 км байна. Ийм алсын зай нь Атлантын далайг гатлах нь   бүү хэл, Иранаас Европ ч хүрч чадахгуй юм.   Тэгээд АНУ  2015 он гэхэд өөр  нэг бааз барих гээд байгаа нь огтхон ч ойлгомжгүй болоод байна» гэж Владимир Евсеев  хэллээ. 

Пентагон Бүгд найрамдахчуудаас олгоод байгаа тэрхүү хөрөнгөнөөс яагаад татгалзаад байна гэдэг их сонирхолтой юм. Үүнд цэргийн байгууллагуудын тэргүүн нар ардчилагчид цэргийн зардлаа багасгасан Обамагийн засаг захиргааныхантай санал нэгдэж буй юм. Обама нь зэвсэглэлийг хорогдуулахын төлөө  байхад, бүгд найрамдахчууд эсрэг байр суурьтай байх бөгөөд ихэнхи суудлыг авсан  төлөөлөгчдийн танхимаар дамжуулан өөрийн боломжтой аргыг  амьдралд хэрэгжүүлж байна. Эдгээр нь зүгээр өөрсдөө батласнаас, улс орны сонирхолд нийцэн хир удаан  үйлчлэх бол гэх том асуулт гарч ирж буйг Олон улсын эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн Аюулгүй байдлын төвийн ажилтан Петр Топычканов  тэмдэглээд

«АНУ хэдэн арван жил мөнгө зарцуулсан ийм их хэмжээний хөрөнгийг  цэргийн технологийг хөгжүүлэхэд  зарцуулах боломж үгүй.  Гадаад эдийн засгийн өр болон өөрийн орны хүн амын өмнө хүлээсэн үүрэг нь нилээд их зарцуулалтыг шаардаж буйг бид харж байна.  Бид АНУ-д гадаадын цэргийн кампанит ажиллагаанд, тухайлбал, Ирак, Афганистанд хөрөнгө  зарцуулж  буй нь туйлын хүндрэлтэй байгааг нь харж  байна» гэлээ.

Ингэхдээ Пентагон бол зарлагыг ялимгүй багасгахын төлөө л ажиллаж байгаа.  Европын ПДХ системийг байгуулах нь урьтал төсөл болж байна.  НАТО-гийн Румын болон Польшийн баазуудад пуужинг амдан устгах “Block 1B “ пуужингийн  туршилт  амжилттай болж өнгөрсөн. Түүнчлэн, НАТО өөрийн цөмийн зэсвгийг шинэчлэхээр болсон гэсэн мэдээлэл гарч ирсэн.  Ингэснээр, АНУ нь Европын нутаг дэвсгэр дээр зэвсэг  бөөгнөрүүлэхэд хэтэвчээ хайрлахгуй байгаа нь  ойрхи-дорнодын орнуудыг Хятадаас хамгаалахаас илүүтэй чухал бөгөөд харин энэ байдал  Стратегийн давшилтын  зэвсгийн түнш болох Орос улсыг   өчүүхэнч бодохгүй байгаагийн нэг илрэл юм.