ЭКСПО-2012 дэлхийн үзэсгэлэн Өмнөд Солонгост нээгдлээ. Дэлхийн 100 гаруй улс ба олон улсын 8 байгууллага шинэ боловсруулалт, үзмэрүүдээ Солонгосын хоолойн эрэг хавийн Ёсу хотод авчирав. Эдгээр бүх үзмэр «Амьд далай ба эрэг хавийн бүс: олон төрлийн нөөц ба тэдгээрийн оновчтой ашиглалт» гэдэг үзэсгэлэнгийн гол сэдвийг илтгэн харуулж байна.

Солонгост ЭКСПО-2012 үзэсгэлэнд оролцож байгаа улсууд өөрсдийн байрыг барилгүй үзмэрүүдээ бэлэн байшингуудад байрлуулжээ. Бараг 1 мянган ам метр талбай бүхий томоохон байрыг Орос улсад олгов. Энэ нь мэдээжийн хэрэг билээ. Орос улс дэлхийд хамгийн урт  эрэг хавийн зурвас бүстэй гэж ЭКСПО-2012 дахь  оросын үзэсгэлэнгийн танхимын протоколын удирдагч Александр Дианов тэмдэглээд

«Орос улс нөөц боломжоо учир үндэстэй маш идэвхтэй үзүүлэх ёстой. Манай орон экологи болон усан тээврийн орчин цагийн төрлийн хөгжилд буурьтай хандахгүй бол далай орчинд ноцтой хохирол учирч мэднэ. Орос улс  ШУ,аж үйлдвэрийн сонирхолтой олон боловсруулалттай учир зорилтыг нэлээд амжилттай биелүүлнэ» гэв.

«Далай ба хүн: өнгөрсөн үеэс ирээдүй өөд урагшлах зам» гэж оросын үзэсгэлэнг гарчиглажээ. Үзэгчид үзэсгэлэнд 20 минутын дотор Арктик ба Хойд усан замыг урьд нь хэрхэн эзэмшсэн ба одоо тэдгээрийг хойч үеийнхэнд хадгалах зорилгоор юу хийж байгаа тухай өгүүлсэн нэг ёсны бүхэл бүтэн жүжиг үзэх юм. ЭКСПО-2012 үзэсгэлэн дэх оросын танхимын захирал Татьяна Садофьева хэлэхдээ

«Манай үзэсгэлэн  түүхийн ба танин мэдэх, хэвээр нь хадгалах зэрэг бүст тулгууралсан. Түүхийн үзмэрүүд Арктик болон Хойд усан замыг эзэмшсэн 500 гаруй жилийн түүхийг тусган харуулж байна. Гадаад далайн музейн жинхэнэ үзмэрүүдийг авчирсэн. Үзэгч «Россия» мөс хагалагч хөлөг дээр гарч, Арктикийн тухай кино үзнэ. Дараа нь бид  «Мир» гүний усны аппараттай хамт Арктикийн усны гүнд нэвтэрнэ. Сүүлд нь хоёр метр зузаан мөс хагалж байгаа хөлөг онгоцонд  очно. Энэ нь яруу сайхан үзвэр билээ. Мөс хагалагч хөлгийн хүчин чадлыг мэдэрнэ» гэв.

Эцэст Оросын хойд эрэг хавийн бүс  нутгийн ард түмнүүдийн ахуйн байдал, соёл, үндэсний хоолтой танилцана. Бүх үзмэрийг барьж үзэж, амсаж, бэлэг дурсгалын зүйлийг худалдан авч болно.

ЭКСПО-2012 дэлхийн үзэсгэлэн 5-р сарын 12-оос 8-р сарын 12-ныг дуустал гурван сар ажиллана. Энэ завсар 400 мянга орчим хүн оросын үзэсгэлэнг сонирхож үзнэ гэж бодож байна.