Алтны үнэ өдөр бүр хэлбэлзэж байна. Сүүлийн өдрүүдэд үнэ нь буурав. Лан алтны үнэ 1600 долларт  хүрээд  нөхцөл байдал өөрчлөгдэв. Гэвч хөрөнгө оруулагчид алтанд анхаарал тавихаа больсон гэж болохгүй.

 Алтны үнэ нэлээд удаан тогтвортой өсөн нэмэгдэв. Зөвхөн 2011 онд алтны үнэ 10 %, энэ оны эхний гурван сард бараг 7 хувиар өсөн нэмэгдлээ. Харин 4-р сард байдал эрс өөрчлөгдэж, алт 0,5 хувиар хямдрав. Европ, Америк хоёр хямралаас гарах замыг олоогүй байна гэж санхүүгийн зах зээлийн талаархи шинжээч Михаил Козаков тэмдэглэн хэлээд

«Европын хямрал ахин шатлан өргөжиж, АНУ-аас ирээд байгаа статистикийн  ажилгүйдлийн  ба өөр үзүүлэлтүүд  сулхан байгаа нь эрсдлийг ахин үнэлэхэд хүргэсэн» гэв.

Шинжээчдийн таамаглал гутрангүй байсан ч бодит ханш нааштай байна гэж санхүүгийн шинжээч Андрей Диргин онцлоод «Дэлхийн зах зээлд алтны үнийн буурал олон улсын санхүүгийн зах зээлд  өөдрөг үзэл бэхжсэнтэй холбоотой юм. Евро бүсийн талаар гутрангүй таамаглал тархсан ч  ханш нэмэгдэж байна. Мэдээжээр дэлхийн санхүүгийн зах зээлд нааштай үзэл санаа бэхжвэл алтны үнэ унах юм. Учир нь алт бол эрсдлийг даатгах уламжлалт хэрэгсэл болсон» гэв.

Эцэст нь алт бусад түүхий эдээс ялгагдахгүй болсон. Еврогийн ирээдүй сэтгэлийг бас түгшүүлж байна. Иймээс одоо америкийн доллар байр сууриа бэхжүүлсэн гэж Михаил Козаков тэмдэглэн хэлээд

«Ойрын үед АНУ-ын долларын ханш бэхжих юм. Харин долларын ханш нэмэгдвэл алтны үнэ унана.Эдгээр хоёр хүчин зүйл харилцан холбоотой юм. Сүүлийн үед санхүүгийн бүх  зах зээлд алтны үнэ унасан нь эрсдэлтэй эд хөрөнгөөс ангижирч байгаатай холбоотой. Алт бол дамын худалдааны өрийн хэрэгсэл юм. Зах зээлийн ерөнхий байдлыг харгалзан түүнийг худалдан авч эсвэл худалдаж байна» гэв.

Гэвч хөрөнгөоруулагчид ч мөн хэрэгслээс хэзээ ч татгалзахгүй гэж Андрей Диргин хэлээд «Хөрөнгө оруулагчид хөрөнгийнхөө тодорхой хэсгийг үнэт төмөрлөгөөр хадгална. Дэлхийн эдийн засгийн байдал эрс хурцдсан нөхцөлд бүх юмаа алдахаас тэгж сэрэмжилж байна. Эдүгээ алтны олборлолтын өсөлтийн хурдац хэрэглээний өсөлтийн хурдацыг гүйцэж чадахгүй байгаа учраас алт сонирхолыг татсан эд хөрөнгө хэвээр байна.Ойрын 5 жилд эрэлт нийлүүлтээс давж, дэлхийн бараа таваарын зах зээлд алтны өртөг өсөн нэмэгдэнэ» гэв.

Түүнчлэн алт эрчимтэй  хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын Төв банкнуудын анхаарлын төвд байгааг мартах хэрэггүй. Эрчимтэй хөгжиж байгаа улсууд алтны үнийн урьдын өсөлтэд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн бол хөгжингүй орнууд сулхан эдийн засагтайг дэмжихээс татгалзвал алтны үнэ ахин  эрс өсөн нэмэгдэж  мэднэ.