Оросын алс бөглүү газар болох Уралын хойд талын   Курган мужийн Эх хүүхдийн эрүүл мэндийн шинэ төвд  анхны  өндөр технологийн төрөлтийг эх барин авлаа.  Урьд өмнө  гайхамшигт тооцогдож байсан  ийм төрлийн  20 төв өнөөдөр манай улсад   байгуулагдаад байна.   Тус төвд шинэ төрсөн алгын чинээ хүүхдийг бойжуулдаг, хүнд өвчтэй эхийг  төрөхөд нь тусалдаг болон хүүхдийг төрөхөөс нь өмнө төрөлхийн зүрхний гажгийг засдаг.

Өмнө нь жирэмсний хүндрэлтэй бүсгүйчүүд зөвлөгөө авахаар нийслэлийг зорьдог байсан нь саяхан . Одоо тэд ийм тусламжийг газар дээр нь авч байна. Ийм бүс нутгуудын   эмэгтэйчүүдийн эмч нар  саяхныг  хүртэл  амьдрах чадваргүйд тооцогдож байсан  400-500 гр жинтэй  хүүхдүүдийг асран бойжуулж байна. Оношлогооны шинэ зам нь зүрхний төрөлхийн гажигтай   хүүхдийг хамгийн эртний шатанд буюу   эхийн хэвлийд байхад нь засахад туслаж байна.

Тус улсад   Эх хүүхдийн эрүүл мэндийн төвүүдийг улс даяар барьж байгуулж буй нь “бэлэг  дэмбэрэлтэй” юмаа гэж   москвагийн дутуу төрөлттэй хүүхдүүдийг эх барьж авах  8-р эмнэлгийн  ерөнхий эмч Андрей Дуленков тэмдэглээд

«Бүс  нутаг бүрд эмч нар мэргэжлээ дээшлүүлэх,  туршлагаа  солилцох, шинэ технологи нэвтрүүлэх болон эрүүл мэндийн асуудалтай эх, хүүхдүүдийг шилжүүлж болох   тийм нэг төв зайлшгүй байх ёстой.  Хүүхдийг бид аль болох эртнээс эмчилж эхлэнэв, төдийн чинээгээр түргэн  эрүүлжих боломжтой юм» гэлээ. 

Өнөөдөр  мэс засалчид таван жилийн өмнө боломжгүй гэж үзэж байсан мэс заслуудыг  сая төрсөн  хүүхдүүдэд  хийж байна. Жишээ нь, Новосибирскийн  Эрдэм-шинжилгээний  хүрээлэнгийн  цусны эргэлтийн патологид зүрхний өвчтэй  хүүхдийг төрхөөс нь  өмнө мэс засал хийх эмч нарыг бэлтгэжээ.  Дотор олон  эрхтэнүүдийн  өвчин эмгэгэд хийх мэс засал сайжирсан. Мэс засалчид дутуу тээсэн хүүхдүүдийн нүдний мэс заслуудыг амжилттай явуулснаар тэднийг хараагүй болохоос аварч чадаж  байна. 

Бүс нутгийн Эх хүүхдийн эрүүл мэндийн  төвүүдэд өнөөдөр урьд нь эх болохыг зөвхөн мөрөөддөг байсан   эмэгтэйчүүд хүүхэд төрүүлж байна. Эд бол зүрхний архаг өвчтэй, цусны болон бамбай булчирхайн  өвчтэй эмэгтэйчүүд байв. 

Курганы  Эх хүүхдийн  эрүүл мэндийн төв  жилд 2,5 мянган төрөлт хүлээж авдаг.  Ийм маягийн өндөр технологийн   Эх хүүхдийн эрүүл мэндийн  нилээд хэдэн  төвүүдийг барьж байгуулахаар төслүүдийг хэрэгжүүлж буй юм. Засгийн газрын ойрын жилүүдийн төлөвлөгөөнд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх программ ороод байгаа юм.  Шинжээчдийн  үзэж байгаагаар, ийм төрлийн эмнэлгүүдийн ажлын стандартыг хадгалах нь нэн чухал.  Эдгээр нь олон сая гэр бүлд итгэл найдвар өгч байгаа юм.

Эх нялхсын эрүүл мэндийн орчин үеийн төвүүд нь эх болохыг эдийн засгийн хувьд дэмжих “эхийн хөрөнгийн” зэрэгцээ манай  улсад төрөлт нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж эхлээд байна.  2007 оноос эхлэн гэр бүлүүдэд хоёрдахь хүүхэд төрхөд нь төрөөс 10 мянган евротой тэнцэх тэтгэмж олгож байна.