Орос улсад тамхины хайрцаг дээр  тамхины үр дагаварыг харуулсан зурагтай  болно.  Холбогдох тушаалд  Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Татьяна Голикова   гарын үсэг зуржээ. Түүний ярьснаар, жил бүр 400 мянга орчим оросын иргэд  тамхи хэрэглэсний улмаас  нас барж байгаа аж.  Орос  улсын дотор болон гадаадад үйлдвэрлэсэн тамхинуудын хайрцаганд  өөрчлөлт хийхэд нэг жилийн хугацаа олгожээ.  Голиковагийн мэдээлснээр,  тамхины хайрцаг дээр тамхины үр дагаварыг харуулсан аймшигтай зургийг хараад тамхичид өөрсдөө харьцангуй  өөрөөр хүлээж авдагийг олон улсын туршлага харуулж байна гэв.  Эрүүл мэнд нийгмийн хөгжлийн яам  “Насанд хүрэгчдийн дунд тамхи хэрэглэх тухай санал асуулгыг дэлхий нийтэд явуулж “байгаа судалгааны тоо баримтыг  иш татан  Орос улс тамхи  дэлгэрүүлэх түвшингээр  дэлхийд нэгдүгээр байранд явж байгаа тухай уламжлав.  Оросын нийт хүн амын 39,1  хувь нь тамхи татдаг бөгөөд энэ нь   43,9 сая хүн юм.  Оросын иргэд өдөрт  дунджаар 17 ширхэг татдаг аж.