Хятад улсын баруун-хойд хэсгийн аадар бороо болон мөндөрт нэрвэгдэгсдийн тоо 37 хүрээд байгаа бөгөөд 19 хүн ор сураггүй болоод байна. Пүрэв гаригийн орой Ганьсу мужийн Миньсянь тосгонд хүчтэй аадар бороо, мөндөртэй холилдон 70 мм хур тундас орсон юм. Эндхийн шугам сүлжээ унаж,  гэрэл цахилгаан тасарчээ. Синьхуа агентлагийн уламжилснаар, Миньсянь тосгонд  358 мянган хүн амьдардагийн 30 мянга орчмыг нь яаралтай  нүүлгэн шилжүүлээд байгаа аж.Зэргэлдээ дүүргүүдээс  байгалийн сүйрэлд нэрвэгдэгсдэд  зориулан хөнжил, бүтээлэг, хувцас, ундны ус зэргийг ирүүлжээ. Үргэлжлэн орох бороо эрлийн ажлыг хүндрүүлж байна.