Хятад, Япон, Өмнөд Солонгос гурав чөлөөт худалдааны бүс  байгуулах асуудлаар албан ёсоор хэлэлцээ хийж эхлэх гэж байна. Хэлэлцээ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао, Японы ерөнхий сайд Есихико Нода, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мэн Бак нарын оролцох дээд хэмжээний уулзалтын хүрээнд хийгдэх бололтой. Уулзалт 5-р сарын 13,14 өдрүүдэд Бээжинд болно.

Талууд хэлэлцээг бараг 10 жил бэлтгэж ирсэн. 2002 оны сүүлээр Бээжин мөн үйл явцыг санаачлав.Энэ завсар эдгээр гурван улсын хоорондын худалдаа 5 гаруй дахин өсөн нэмэгдэж, 690 тэрбум доллароос давж, Хятад Япон, Өмнөд Солонгос хоёр улсын худалдааны томоохон түнш болжээ. Япон хятадын худалдааны томоохон түншүүдийн дотор 4-р, Өмнөд Солонгос 6-р байр тус тус эзлэж байна. Мөн Японоос 80, Өмнөд Солонгосоос 50 тэрбум доллар Хятад улсад шууд оруулжээ. Хятадаас барагцаалбал төчнөөн хөрөнгө эдгээр хоёр улсад оруулсан байна.

Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчид 5 дахь удаагаа уулзана. Харин чөлөөт худалдааны бүсийн тухай асуудал анх удаа гол сэдэв болох юм. Байдлаас харахад талууд улс төрийн хурц зөрчлүүдийг хойш тавьж, худалдааны гурвалжинг байгуулах замаар арилжааны шинэ ашиг олох бодолтой байна. Төсөл хэрэгжих үү? Оросын ШУА-ийн Алс Дорнодын  хүрээлэнгийн Япон судлалын төвийн захирал Валерий Кистанов энэ талаар ерөнхийдөө өөдрөг үзэлтэй байна.

«Чөлөөт худалдааны бүс эдгээр гурван улсын худалдаа-эдийн засгийн салбаруудыг ойртуулна. Энэ нь нэн чухал юм. Юу гэвэл Япон, Хятадын хооронд геополитикийн зөрчил хурцдаж байна. Япон хятадын цэргийн сур хүчээс эмээж байна. Түүнээс гадна хоёр орны хооронд нутаг дэвсгэрийн асуудал хурцдав. Мөн Япон арлуудын асуудлаар Өмнөд Солонгостой маргалдаж байна. Иймээс тус  бүсийг байгуулах нь гурвалын хоёр талын харилцааны ерөнхий байдлын үүднээс нааштай явдал болно» гэж Валерий Кистанов хэллээ.

Харин  Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер төслийг хэрэгжүүлэх талаар эргэлзэж байна.

«Чөлөөт худалдааны бүс  бүс нутгийн энх тайван, аюулгүй тогтвортой байдалд их ач холбогдолтой юм. Ойрын үед төслийг хэрэгжүүлэхгүй байх. Эдгээр гурван орны харилцаанд ноцтой санал зөрөлдөөн гарсан. Улс төрийн ба түүхийн өвийн асуудлыг үүнтэй холбогдуулан дурдаж болно. Талууд  японы түрэмгий эзэмшил ба Номхон далайд хийсэн дайны  асуудлаар зэмлэл бие биеэдээ тулгаж байна. Японд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн цэргийн гэмт хэрэгтнүүдийг сайрхан магтаж байгаа нь хөрш зэргэлдээ улсуудад дургүйцэл төрүүлж байна. Түүнээс гадна японы барууны хүчин хятадын эдийн засгийн эрчимтэй хөгжилд сэжигтэй хандаж байна» гэж Яков Бергер хэллээ.

Японы Хятадын эсрэг үзэл санаатай улс төрийн хүчин  бүсийг эссэргүүцэх бололтой гэж Яков Бергер үзэж байна. Төсөл эдгээр гурван улсад эдийн засгийн их ашигтай байсан ч эсэргүүцэх бололтой.

АНУ ч энэ бүс нутагт  өөрийн сонирхолтой байгаад шинжээч анхаарал хандуулав. Япон, Өмнөд Солонгос хоёрыг Хятадад ойртуулахыг тус улс сайшаан дэмжихгүй. АНУ-ын бүс нутагт давамгайлах үүрэг гүйцэтгэх санаархал бүс нутгийн байдлыг улам хурцатгаж, Токио, Сеул хоёроос Бээжинг сэжиглэх явдлыг гааруулав. Хятад, Япон, Өмнөд Солонгосын худалдааны гурвалыг байгуулахдаа  дээр дурдсан улс төрийн санал зөрөлдөөнүүдийг бүрмөсөн арилгах хэрэгтэй.