Өмнөд Солонгосын буддын шашны тэргүүн дүрс бичлэгт гарсан самуун явдалтай  архи ууж, тамхи татдаг лам нарын өмнөөс олон нийтийн өмнө уучлалт гуйв.  Дүрс бичлэгийг нийтийн хүртээл болгосны дараа  Өмнөд Солонгосын буддын шашны зургаан  хийдийн   Чог одонтой  лам нарыг  огцрохыг шаарджээ.  Би-би-си-гийн мэдээлснээр, дүрс бичлэгийг  лам нар  талийгаачийн хойдохын  номыг  хурсаны дараа  тансаг зочид буудалд ирэхэд нь  хийжээ. Дурс  бичлэг дээр өндөр лам  их мөнгөөр покер тоглож, тамхи татаж, архи ууж байгааг харуулжээ. Энэхүү  бичлэгийг лам нарын танил лам нийтийн хүртээл болгосон бөгөөд  энэ нь  лам нарын дотоод тэмцэлтэй холбоотой  аж.  Чогийн одон гэдэг  нь Өмнөд Солонгост  10 сая буддын шашинтны сонирхолыг төлөөлдөг юм.