Курилын арлуудад  энэ жил Өмнөд Солонгос болон Хятад улсаас   шинэ хөрөнгө оруулагчид ирэх болно . Энэ тухай өнөөдөр Өмнөд-Сахалинд Сахалин мужийн захирагч Александр Хорошавин хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Тэрээр нэмж хэлэхдээ, Курил нь японы хөрөнгө оруулалтанд нээлттэй байгаа , Орос улсын алс-дорнодын нутаг дэвсгэрийг  хөгжүүлэхэд  Сахалин-Хабаровск-Владивосток хийн хоолойг барьж байгуулах болон “Газпром” болон “Роснефть” оролцоотой  нүүрсустөрөгчийг боловсруулах төслүүд нөлөөлж байна.Тэрээр  Оросын ерөнхийлөгч Владимир Путины Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны холбооны тухай  санал санаачилга болон Сибирь болон Алс Дорнодын хөгжлийн холбооны корпорац байгуулахыг  дэмжиж байна гэв.