Индонезийн зэсвэгт хүчний командлагч адмирал Агуё Сухартоно   мэдэгдлээ, Индонез улс оросын сөнөөгч “Сухой” онгоцыг худалдаж авах төлөвтэй байгаа гэжээ. “ Сухой Суперджет -100” онгоц осолд орсныг эс харгалзан  цэргийн командлал ОХУ ын “Сухой” сөнөөгч 6 онгоц худалдаж авах төлөвлөгөөнөөсөө татгалзахгуй юм гэж тэр   индонезийн Бату Ампар боомтын хотод сэтгүүлчдийн өмнө мэдэгджээ. Өмнө нь Индонезийн парламентад ийм байр суурийг илэрхийлж байсан.  Парламентын комиссуудын нэгний нь тэргүүн  Махфудз Шиддик мэдэгдэхдээ,  сөнөөгч онгоцнуудыг авах шийдвэрийг өмнө  нь гаргасан бөгөөд чухамдаа парламент, засгийн газрын хооронд нилээд хэдэн техникийн асуудлуудыг шийдвэл болох юм гэжээ. Түүний орлогч Хайоно Исман тэмдэглэхдээ,  энэхүү осол нь ямарч онгоцтой тохиолдож  болох байсан. Индонез, оросын хоорондын сөнөөгч онгоцнуудыг нийлүүлэх  арилжааны нийт дүн 470 сая доллар гэж “Жакарта пост “ сонинд бичжээ.