Оросын улсын ерөнхийлөгч Владимир Путин болон Япон улсын ерөнхий сайд Ёсихико Нода  нар хоёр талын хамтын ажиллагааг бүхийл чиглэлээр болон  тухайлбал,эдийн засаг болон аюулгүй байдлын салбаруудад идэвхжүүлэхэд блэн байгаагаа илэрхийлэв.Энэ тухай  баасан гаригт Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.Утсаар болсон ярианы үеэр  Японы ерөнхий сайд Путинд Орос улсын ерөнхийлөгчийн шинэ албан тушаалд орсонтой нь холбогдуулан баяр хүргэв.  Путин, Нода нар цаашид  яриа хэлэлцээгээ орос-японы хэлхээ холбооны бүхий л асуудлаар  үргэлжлүүлэхээр төдийгүй, ялангуяа олон улсын олон талт арга хэмжээний үеэр  хувийн харилцаагаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ.Японы ГХЯ-ны мэдээлснээр,Японы ерөнхий сайд Ёсихико Нода  баасан гаригт  Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцах үеэр  нутаг дэвсгэрийн тулгамдсан  асуудлаар “тайван байдалд” ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн,  японы засгийн газрын тэргүүн Путинд ойрын үед  хамгийн ойрын хугацаанд хувийн уулзалт хийхийг хүсч байгаагаа уламжилжээ.