НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен   мэдэгдэлдээ, хэрэв Пакистан Афганистанд транзит ачааны чиглэлүүдийг нээж өгөхгүй юм бол, Афганистаны асуудлаар Чикагод  зохиогдох олон  улсын уулзалтаас чөлөөлөгдөж болзошгүй. 5-р сарын 18,19 ний өдрүүдэд  Чикагод НАТО нь ДХУ ын хүрээнд Афганистаны асуудлаар  Олон улсын уулзалт зохион явуулна.  Исламабад, Вашингтоны хоорондын харилцаа америкийн тусгай албаныхан Пакистанд Аль-Каидын толгойлогч Усаса бен Ладеныг устгахдаа пакистаны засгийн эрх баригчдын зөвшөөрөлгүй ажиллагаа явуулснаас болж муудсан юм. Түүнчлэн НАТО пакистаны цэргийн харуулын байрыг алдаатай оносноос болж Исламабад бүр хилэгнэсэн юм. Үүний дараа  Пакистан Пентагоноос  алан хядагчдын бааз руу нисэгчгүй онгоц явуулахаа зогсоохыг шаардаж, тус улсын нутгаар  Афганистан руу нийлүүлэлт хийдэг замыг хаасан аж.