НҮБ-ын  болон АОЛ -ийн тусгай төлөөлөгч Кофи Анааны Сирийн  төлөвлөгөөг хэрэгжүүлэх  нь Брюссельд даваа гаригт  болох ЕХ -ны гадаад хэргийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх  гол асуудал байх юм. Баасан гаригт Брюссельд  нэрээ хэлэхээс татгалзсан өндөр албан тушаалын дипломатын  сэтгүүлчдэд мэдээлснээр, Дамаскийн эсрэг хориг арга хэмжээг цаашид өргөжүүлэх асуудлыг хэлэлцэх төлөвтэй байгаа аж. Тус улсад НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай  төлөлөгчийн төлөвлөгөөний дагуу бүрэн эрхт төлөөлөгчид ажиллаж байх энэ үед  болон  алан хядагчид хурцадмал байдлыг ширүүсгэсээр байхад нэмэлт хоригууд нь муу дохио болохгуй юу гэсэн асуултанд тэр хариулахдаа,  хэвлэлийн бага хурал  явуулахын өмнө “хориг арга хэмжээний талаар  бэлэн болсон юмгүй байна”гэв.Түүний ярьснаар, хэрвээ шинэ хоригуудыг батлах юм бол энэ нь тусгайлсан хоригууд байх бөгөөд жишээ нь, дансыг хаах юм уу, Дамаскийн дэглэмийг дэмжсэн  тодорхой хүмүүсийг ЕХ-нд зорчихыг хориглосон санкцууд байх болно. Энэ нь эдийн засгийн хориг арга хэмжээтэй огт хамаагүй зүйл гэдгийг яаран  онцлон тэмдэглэв.“Өмнөд хөршийн тулгамдсан асуудлууд” асуултын хүрээнд 27 орны ГХЯ-ны тэргүүн нар ЕХ  Ливийн хоорондын  харилцааг хэлэлцэх юм. 5-р сарын 14-нд болох ЕХ ны зөвлөлийн  материалд ЕХ-ны бүрэн эрхт ажиглагчдын төлөөлөгчдийг Ливид  6-р сарын 19-нд  явагдах Зохион байгуулах хурлын сонгуульд оролцохыг урьжээ.