Жакартын “Хадим-Перданакусума” онгоцны буудалд оросын   “Sukhoi Superjet-100” онгоцны ослын газраас онгоцны хэсгүүдтэй дөрвөн контейнерыг хүргэв. Энэ тухай “Интерфакс” агентлагт тус улсын Үндэсний аврах-эрлийн удирдах газрын төлөөлөгч уламжилжээ.  Онгоцны буудалд яаралтай тусламжийн 20 машин байгаа бөгөөд тэд цогцсуудыг цэргийн госпитальд хүргэх юм.  Ням гаригт Жакартад Оросын ОБЯ-ны эхний онгоц буусан бөгөөд   арвах багийн аврагчид, сэтгэл зүйч эмч нар шаардагдах төхөөрөмжийн хамт эрлийн ажилд оролцохоор очсон. Өнөөдөр Оросын ОБЯ-ны бас нэг онгоц Индонез рүү ниснэ. Өмнө нь мээдэлж байснаар 5-р сарын 9-ний өдөр  багийн ахлагч Александр Яблонцевтэй  оросын “Sukhoi Superjet-100”  онгоц  Жакарт дээр үзүүлэх нислэг хийж байхдаа радарын дэлгэцнээс алга болсон. Маргааш өглөө нь эрлийн баг  уг онгоцыг тус улсын нийслэлээс холгүй орших Салак уулаас олсон юм. Тэр үед онгоцонд 45 хүн зорчиж байжээ. Урьдчилсан мэдээгээр тэд бүгд амь үрэгдсэн аж.