ШХАБ -ын орнууд олон улсын тулгамдсан асуудлаархи Орос улсын байр суурийг дэмжихэд бэлэн байна. Энэ тухай Бээжинд болсон ШХАБ ын орнуудын ГХЯ ны тэргүүн нарын ДХУ –аас гаргасан Тунхаглалыг иш татан “Российская газета”сонин мэдээлжээ. Хэвлэлд нийтэлснээр уг баримт бичигт “Сирийн хүчирхийлэлийг аль талаас гарч буйг нь үл харгалзан нэн даруй  зогсоохыг уриалжээ “. ШХАБ- ын орнууд нь  Орос улсын   зарчмын байр суурь болох  Ойрхи-Дорнодын орнуудын    дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа болон нэг талын хориг арга хэмжээ авч байгаагийн эсрэг байна. Уулзалтанд оролцсон ОХУ ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров энд хэлсэн үгэндээ ийм бодлого нь  тогтвортой байдалд занлахийлэх бөгөөд одоогийн Ливид гараад байгаа эмх замбараагүй  байдлыг бүс нутагт бий болгох болно гэж онцлон тэмдэглэжээ.  ШХАБ –д Орос, Хятад, Казахстан, Тажикистан, Киргиз болон Узбекистан ордог юм.