2014 онд Сочид болох өвлийн Олимпийн наадмын бэлтгэл цаг хуваарьт нийцэн явагдаж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. «Их юм хийж бүтээсэн» гэж өнөөдөр Путин 2014 оны Олимпийн наадмын бэлтгэлийн явцыг авч үзсэн зөвлөлгөөн дээр мэдэгдлээ. «Бид Олимпийн наадам  эхэлтэл барилга байгууламжууды нь шалгах бас 47  арга хэмжээг зохион явуулах ёстой. Тэн хагас нь олон улсын хэмжээнд болно. Бидний зорилт спортын барилга байгууламжуудыг олон улсын шаардлагад нийцүүлэн бэлэн болгоход оршино» гэж ОХУ-ын ерөнхийлөгч хэллээ. Үүний хамт хэдэн барилга байгууламжийг барих ажил цаг хуваариас бага зэрэг хоцорч байгааг тэрээр тэмдэглэв. «Ажил цагт нь хийж дуусах хатуу шаардлага ауюлгүй байдлын дэд бүтцийг байгуулахад ч хамаатай»  гэж Путин лавлан тодруулж хэллээ. Олимпийн наадам гэхэд нийт 532 барилга байгууламжийг  шинээр барьж сэлбэн шинэчлэхийг Путин дурдав.Энэ нь хөрөнгө оруулалтын олон төслийг оролцуулвал их барилгын 800 гаруй барилга байгууламж гэсэн үг гэж Владимир Путин тэмдэглэжээ.