Хятад улс ШХАБ-ын хөгжилд оруулах хөрөнгөө нэмэгдүүлэхэд бэлэн байна гэж өнөөдөр БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ян Зечи Бээжинд ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын шинэ байшинг нээх ёслол дээр мэдэгдлээ. «Хятадын тал өөр гишүүн орнуудтай хамт байгууллага үүргээ сайн биелүүлж, гишүүн орнуудын нийтийн ашиг сонирхолыг хангахын тулд оруулах бүх төрлийн нөөцийг хөдөлбөргүй нэмэгдүүлж байна» гэж тэрээр онцлов. ШХАБ-ын түүхийн өнөөгийн шинэ үе хөгжлий нь тун хариуцлагатай үе гэж Хятадын ГХ-ийн сайд тэмдэглээд мэргэжилтнүүд болон байгууллагын хөгжлийн нийгмийн үндэсийг бэлтгэх нь чухлыг онцлосон байна.

ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар бол  Бээжинд ажиллаж буй  захиргааны  байнгын байгууллага мөн. ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг гурван жилээр гишүүн орнуудын иргэдээс томилдог. Түүнийг ахин томилж, эрх мэдлий нь хугацааг сунгахгүй. Эдүгээ Кыргызийн төлөөлөгч Муратбек Иманалиев Нарийн бичгийн дарга нарын газрыг  тэргүүлж байна. 2013 оны 1-р сарын нэгнээс  Оросын төлөөлөгч ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын алба гурван жил хаших юм. Нарийн бичгийн дарга нарын газраас ШХАБ-ын хүрээнд болох арга хэмжээнүүдийг зохион байгуулалт-техникээр хангах, бүх байгууллагын баримт бичгүүдийг боловсруулж хэрэгжүүлэх ба жил дутмын төсөвт хамаатай саналуудыг бэлтгэхэд оролцох зорилтыг биелүүлэх ёстой.