Орос, Индонезийн ерөнхийлөгч Владимир Путин, Сусило Бамбанг Юдойоно нар хоёр орон  оросын «Сухой Супержет-100» онгоц осолд орсны шалтгааныг илрүүлэх ажиллагаа  хамтран явуулах асуудлаар тохиролцов. Өнөөдөр ОХУ-ын Онцгой байдлын яамны мэргэжилтнүүд индонезийн ажил нэгтнүүдэд туслахаар Москвагаас  Жакарт орохоор мордов.

Оросын Онцгой байдлын яам ерөнхийлөгчийн даалгаврыг биелүүлж, ачаа тээврийн ИЛ-76 нисэх онгоцыг Индонези руу явуулав. Эрэх-аврах нисдэг тэрэг, техник болон уулархаг нутагт ажиллах мэргэжилтнүүдийг онгоцоор явуулсан гэж Онцгой байдлын яамны олон улсын газрын захирал Юрий Бражников мэдээлээд

«Энэ нь  эгд уул нуруунд хамгийн хүнд  бэрх нөхцөлд ажиллахад бэлэн байгаа эрэх-аврах иж бүрэн бүлэг юм. Нисэх онгоц босоо хад мөргөснийг индонезийн түншүүдээс мэдлээ. Онгоцны хэмхэрхий доошоо ширэнгэ ойд унав. Тэнд манай аврагчид ажиллана» гэв.

Эдүгээ эрэх бүлгүүд шарилуудыг олж явуулахад хүчин чадлаа дайчлав. Аврагчид ууланд авирагчдын тоног төхөөрөмжийн тусламжтайгаар  тэдгээрийг доошоо буулгаж, нисдэг тэргээр тээвэрлэж байна. Онгоцонд байсан индонезийн иргэдийн төрөл төрөгсөд танихад хэрэглэх ДНК-ийн сорьц өгөөд байна. Одоо бусад улсын иргэдийн төрөл төрөгсөд ДНК-ийн сорьц шинжээчэд олгох ёстой.

Ослын шалтгааны тухайд гэвэл одоо хэдэн хувилбар байгаа. Нисэгч алдаагүй хэмээн туршигч-нисэгч Владимир Бирюков үзэж байна. Тэрээр онгоцны амь үрэгдсэн  багийн дарга Александр Яблонцевтэй хамт Супержетийг эзэмшсэн байна. Бирюков хэлэхдээ

«Яблонцев бол «Сухойн иргэний нисэх онгоцууд» пүүсийн ийм ангилалын онгоц турших тэргүүлэх нисэгч юм. Тэрээр нислэг хийх их туршлагатай хийгээд ийн онгоцыг  бусдаас илүү олон цаг  жолоодсон хүн юм. Миний бодоход Супержетийг түүнээс илүү сайн мэдэх нисэгч алга» гэв.

 Мөрдөн байцаагчид тус рейсийг үйлчлэсэн диспетчерүүдээс мэдүүлэг авах юм.Ямар учраас орон нутгийн мэргэжилтэн уулын өндрөөс нам буух зөвшөөрөл оросын нисэгчэд өгсөн бэ? «Авиапорт.ру» порталын еренхий редактор Олег Пантелеев хэлэхдээ

«Энэ нь ослын шалтгааныг хэлэлцэх үеэр хамгийн чухал асуудлын нэг болох байх. Онгоцны багийн дарга болон диспетчер нисэх онгоц чухам хаана байгаа асуудлаар ам хэлээ ололцож чадаагүй байсан байж магадгүй» гэв.

5-р сарын 9-нд  Оросын «Сухой Супержет 100» нисэх онгоц Индонезийн нийслэлд үзүүлэн танилцуулах нислэг хийж байгаад  радарын дэлгэцнээ харагдахаа больсон юм. Онгоц 1600 метр өндөрт хад мөргсөн нь хожим илрэв. Оросын 8 болон Индонези, АНУ, Итали, Францын иргэд нийт 45 хүн  онгоцонд байсан аж.