Москвад дэлхийн шатрын титэмийн төлөөх тоглолт эхэллээ. Дэлхийн хамгийн шилдэг шатарчин, одоогийн дэлхийн аврага  Вишванатан Ананд /Энэтхэг/ болон энэхүү цолыг горилогч Борис Гельфанд /Израиль/  нарын халз тулаан болж байна.

Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн нь оросын нийслэлд  сүүлийн удаа  1985 онд болж байв. Тэр үед титэмийн төлөө Анатолий Карпов, Гарри Каспаров нар тэмцэлдэж байсан. Тэдний тулааныг  “зууны тоглолт” гэж нэрлэж байсан билээ. Одоогийн        Вишванатан Ананд болон Борис Гельфандын хоорондын тулалдаан  тэмцээн эхлэхээс өмнө хосгүй болсон юм.  Шатрын  түүхэнд анх удаагаа тэмцээн дэлхийн томоохон музейнүүдийн  нэгд болж байна гэж Дэлхийн шатрын холбооны /ФИДЕ/ ерөнхийлөгч Кирсан Илюмжинов  тэмдэглээд

«Оросын шатрын холбоо Москва хотын Третъяковскийн уран зургийн галерейд зохион явуулахыг  санал болгосон.Холбооны мэдэгдэлд шагналын сан их байсан бөгөөд тэмцээнийг зохион явуулах газар нь сонирхолтой, ер бусын байсан юм. Шатар бол соёл, шинжлэх ухаан болоод биеийн тамир спорт хосолсон  учраас бид Третъяковын уран зургийн галерейд зохион явуулахаар  шийдсэн. Энэ  нь шатарт болон энд байгаа уран зурагт анхаарал хандуулах боломжтой юм» гэлээ.

Тэмцээнийг зохион байгуулагчид музейн техникийн боломжуудыг дүгнэн үзээд, музейн барилга тавьсан зорилтуудад  яв цав нийцэж байна гэж дүгнэжээ. Энэ тухай  Третьяковскийн галерейн ерөнхий захирал Ирина Лебедева хэлэхдээ

«Дэлхийн аврага болон түүнд горилогч нар танхимуудаар явж, Третъяковскийн галерейн үзмэрүүдийн дунд орж, тэдгээрийг бишрэн шүтэж  тэндээс гарахыг яарахгүй байв.  Бид энэ нь чухал, үр ашигтай болон маш сонирхолтой үйл явдал   болно гэдгийг урьдчилан мэдсэн» гэлээ.   

Гроссмейстерууд сонгодог хяналттай 12 удаа шатар тавина.  Хайнцах тохиолдолд дахин 4 удаа богиносгосон хяналттай   тоглоно. Дараа нь хоёр удаа блиц тоглолттой. Хэрэв ялагч тодроогүй тохиолдолд блиц тоглолтыг 10  хүртэл удаагийн тавилтаар үргэлжлүүлнэ. Гэтэл энэ тохиолдолд ч аварга тодорохгүй бол шийдвэрлэх тоглолт болох бөгөөд цагаанд бодох  хугацаа 5 минут өгөх ба хард дөрвөн минут өгнө. Гэхдээ цагаанд  зөвхөн ялалт л  хэрэгтэй. Хайнцах тохиолдолд ялалтыг харын тал авна.

Шатрын тэмцээний танхимд чөлөөтэй орж үзэж болно. Албан ёсны сайтан дээр шууд нэвтрүүлэг орос, англи хэл дээр тайлбартай явна.  Шагналын санд 2,55 сая доллар байгаагийн 60 % нь ялагчид очих бөгөөд ялагдагчид үлдсэн  40% очно.  Өнөөдөр 5-р сарын 11-ний өдөр эхний тоглолтонд цагаанаар Ананд эхэлж нүүнэ.