Хятад улс   болон Филиппины хооронд Өмнөд-Хятадын тэнгисийн Хуанъянь /Скарборо хад/ арлаас болж сэтгэл зүйн дайн  болж байна.   Үүнд нефть, хийгээр баян тус газрын усанд  өөрийн тусгаар тогтнолыг батлах гэсэн  талуудын  сурталчилгааны болон  бусад дарамт шахалтуудын хөшүүргүүд үйлчилж байна.

Филиппины  идэвхтэнүүд Хятадын элчин сайдын яамны өмнө   хятадын эсрэг олон нийтийн  жагсаал зохион явуулав.  Үүний хариуд Хятад улс  Филиппинд байгаа өөрийн иргэдийг онцын шаардлагагүй бол орон гэрээсээ гарч явахгуй,  ямар нэгэн  өдөөн хатгах ажиллгаанд автагдахгүй, аюулгүй байдлын арга хэмжээг дээд зэргээр сахиж байхыг анхааруулжээ.

Байдал хурцадсны улмаас Хятад Филиппинтэй аялал жуулчлалын харилцаагаа таслав, энэ нь Филиппины хамгийн гол орлогын  эх үүсвэрт хүчтэй цохилт өглөө. Пүрэв гаригт гаргасан Филиппинээс жимс импортлохыг хориглосон  шийдвэр асуудлыг   улам хүндрүүлэв. Гэнэт Филиппины бүтээгдэхүүн  эрүүл ахуйн  шаардлагыг хангахаа байж гэнээ. 

Хамгийн их маргаантай усны орон зайд одоо шинэ сөргөлдөөнгүй байна. Нөгөөтэйгүүр Бээжин  БНХАУ-ын тусгаар тогтнолтой холбоотой  Хуанъянь арлыг эзэгнэхийг  хэнд  ч  зөвшөөрөхгүй гэдгийг анхааруулжээ. “Хятадын  сөөм газрыг ч, хэн  ч авч чадахгуй. Үүнд ямар нэгэн ивээн тэтгэгч, хамсаатны туслалцаа дэмжлэг ч нэмэргүй” гэж армийн  “Зефанзюнь бао” сонины нийтлэлд  сэрэмжлүүлжээ. Уг нийтлэл нь Филиппины  ГХЯ-ны тэргүүн Альберт дель Росарио Өмнөд Хятадын тэнгист мөргөлдөөн гарсан тохиолдолд  АНУ Филиппиныг хамгаалахад бэлэн байгаа гэж мэдэгдсэний  дараа   гарчээ.   Вашингтон тэнд загас барихаас буцахгүй байна гэж Геополитикийн тулгамдсан асуудлын хүрээлэнгийн  шинжээч Константин Сивков тэмдэглээд

«Мэдээж хэрэг тэндхийн усанд Хятад идэвхитэй байх нь АНУ-д ашиггүй. Тиймээс, нэг  талаас америкчууд филиппинчуудад өөрсдийнхөө  чухлыг батлахад хэрэгтэй юм.  Нөгөө талаас америкчууд маш олон тулгамдсан асуудалтай байгаа. Юун тэр Филиппины асуудал мантай. Тэд мөргөлдөөнд оролцох болно гэдгээ мэдэгдэж, сануулж байх нь зайлшгүй юм.  Энэ нь  тэдний Зүүн-Өмнөд Азид байгааг нотлоход маш чухал үүрэгтэй юм.  АНУ ын гол зорилтуудын нэг бол Хятадыг барих бодлого, эс тэгвээс байдал маш муугаар эргэх  болно» гэлээ.

Бээжин, Манил хоёрын хооронд хүчдэл хуваагдаж байгаа нь цаг хугацааны хувьд Хятадын БХЯ-ны сайд Лян Гуанле АНУ-д айлчлал хийж буйтай давхцаж байна.Өмнөд-Хятадын тэнгисийн байдал Пентагоны тэргүүн Леон Панеттатай хийх яриа хэлэлцээрийн гол сэдвүүдийн нэг байсан  юм.  Байдлаас үзэхэд хятадын зочинд америкийн түншээ Филиппины дайчин чанарыг бүү урамшуулаач гэж  ятгаж чадаагүй бололтой.

Вашингтон Манилтай холбоотны хувьд  зөв дохио явуулж мэдэх юм, гэхдээ тэд  хүссэнгүй.  Тэд өөрийн тоглоомыг явуулж байна.  Филиппин тэдэнд энэ бүс нутагт өөрийн тэнгисийн харилцаа холбооны хяналтыг хялбаршуулахын тулд  л хэрэгтэй байгаа юм. Чухамдаа үүний тулд Филиппинд  АНУ-ын  цэргийн бааз  байгуулагдаж, Австралид  өргөжин тэлж  байгаа бөгөөд Өмнөд-Хятадын тэнгис дэхь Филиппин, Хятадын хоорондын мөргөлдөөнийг хөшигний цаанаас зохицуулах оролдлогуудыг хийж байна.