ШХАБ-ын гишүүн орнуудын ГХ-ийн сайд нарын хуралдаан Бээжинд боллоо. Афганистаны байдал энэ удаагийн хуралдааны гол сэдвийн нэг болжээ. Бүс нутгийн тогтвортой байдал  Афганистан энх амгалан тусгаар улс аль болох түргэн болохоос шалтгаалахыг ШХАБ-ын гишүүн орнууд тэмдэглэв.

Орос, Хятад, Казасхтан, Кыргызстан, Узбекистан, Тажикистан зэрэг зургаан улсын ГХ-ийн сайд нар 6-р сарын 6,7 өдрүүдэд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар  авч үзэх багц баримт бичгийг бэлтгэв. Үнэн чанартаа сүүлийн үеийн олон улсын үйл явдлуудад үнэлгээ өгсөн төгсгөлийн Тунхаглалын төсөл ийм нэгэн баримт бичиг боллоо.

Байгууллагын үндсэн зорилт Төв Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд оршино. ШХАБ-ын гишүүн орнууд шуурхай мэдээлэл солилцох, тусгай техник хэрэгсэл олгох, иргэдийг нүүлгэхэд харилцан туслах, санхүү-эдийн засаг, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх замаар  хямралын хариуд арга хэмжээ авах боломжийг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Афганистаны асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний гол сэдэв боллоо. Тус улсын байдал ШХАБ-ын орон зайд шууд нөлөөлж байна. Афганистаны байдлыг хэлэлцэх олон улсын бага хурал 6-р сарын 14-нд Кабулд болно. Хятадын ГХ-ийн сайд Ян Зечи төгсгөлийн үг хэлж, бүс нутгийн энх амгалан тогтвортой байдал Афганистаны байдлаас шаалтгаалж байгааг тэмдэглэв. Афганистанаас шургалан нэвтрүүлэх  мансууруулах бодис ба террорын аюул гол аюул сорилт болсон гэж Орос улс үзэж байна. Сайд нар ажиглагчийн статус Афганистанд олгох асуудлыг  төрийн тэргүүн нараар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Москва мөн шийдвэрийг дэмжиж байна гэж Сергей Лавров тэмдэглэн хэлээд

«Афганистан ба түүний эргэн тойрны байдал бидний сэтгэлийг гүнээ түгшүүлж байна. Бид афганистаны асуудлаар явуулах олон улсын бүх санал шүүмжлэлд идэвхтэй оролцож, Афганистаны  улс төр, эдийн засгийн сэргэлтийг хангахад чиглэгдсэн дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад туслахад ШХАБ бэлэн байгааг үндэслэн байр сууриа уялдуулан зохицуулах ёстой гэж үзэж байна. ШХАБ-ын дэргэдэх ажиглагчийн статус  Афганистанд олгох явдал үүнд тус дөхөм үзүүлнэ» гэв.

Бээжинд хийх дээд хэмжээний уулзалтаар терроризм, салан тусгаарлах хэт даврагч бодлогтой тэмцэх ШХАБ-ын гишүүн орнуудын 2013-2015 оны хамтын ажиллагааны хөтөлбөрийг сайшаана. Түүнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд  зохих зохицуулагч механизмыг байгуулах хэрэгтэй. Орос улс  Террорын эсрэг бүс нутгийн зөвлөлд нэмэлт  үүрэг ногдуулах эсвэл бие даасан байгууллага бий болгох зэрэг янз бүрийн хувилбарыг хэлэлцэхэд бэлэн байна.

ШХАБ-ын орон зайд аюулгүй байдлыг хангахын тулд гишүүн орнуудын хүч хөрөнгийг нэгтгэх нь зайлшгүй чухал хэмээн Орос улс үзэж байна.

«Террорын эсрэг бүс нутгийн зөвлөлийг шинэ аюул сорилтыг сөрөн зогсох иж бүрэн төв болгон хувиргах нь боломжийн нэгэн арга хэмжээ юм. Ажиглагчийн статустай Энэтхэг, Иран, Пакистан, Монгол улсууд, ШХАБ-тай яриа хэлэлцээ хийж буй түнш Белорус, Шри-Ланка улсуудыг тус зөвлелийн ажилд оролцуулах нь нэмэлт  нөөц болно» гэж Сергей Лавров хэллээ.

Афганистан ШХАБ-ын дэргэдэх ажиглагч, Турк яриа хэлэлцээ хийх түншийн статустай болохыг хүсч байна. Түүнчлэн Энэтхэг, Пакистан хоёр ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болох төлөвлөгөөтэй байгаагаа аль хэдийнэ мэдэгдэв. Энэ асуудлын шийдвэрийг сунжруулах нь зүйд нийцэхгүй хэрэг хэмээн Сергей Лавров үзэж байна.