Хөрөнгө оруулагчдын итгэл гол валют болж байна. Хөрөнгө оруулахад таатай нөхцөл ирээдүйд тэргүүний байр эзлэх боломж улс орнуудад олгоно гэж шинжээчид үзэж байна. 2011 онд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 2010 оныхтой харьцуулахад 50 хувиар өсөн нэмэгдэж, 65 тэрбум ам долларт  хүрчээ. Үүний хамт Европ ба АНУ хөрөнгө оруулагчдын сонирхолыг татах чанараа алдаж байна. Хөрөнгө оруулалт чиглэлээ аажмаар өөрчилж байгааг шинжээчид аль хэдийнэ тэмдэглэжээ.

Дэлхийн эдийн засгийн Петерсоны Америкийн  хөрээлэнгээс  улс орнууд ДХБ-ын асуудлаар Дохад хийх хэлэлцээний үр дүнгээр нийтийн байр суурийг боловсруулж чадахгүй бол дэлхийн эдийн засгийн байдал яах бол гэсэн асуудлыг таьжээ. Дэлхийн улс орнууд 11 жилийн турш хэлэлцээ хийсэн ч худалдааны дүрмийг либералчлах асуудлаар санал нэгтэй болоогүй байна. Дэлхийн санхүүгийн хямрал байдлыг даамжруулав. Үүний улмаас дэлхийн худалдааны систем бутарч мэднэ гэж америкийн шинжээчид үзэж байна.

Ийм гутрангүй таамаглал аль хэдийнэ тархаж эхлэсэн гэж Орчин цагийн хөгжлийн хүрүүлэнгийн зөвлөх Никита Масленников тэмдэглэн хэлээд

«Энэ нь дэлхийн худалдааны ирээдүйн талаархи ганц аймшигт таамаглал биш. Гэвч  ийм үзэл санаа байж болно. Эдүгээ дэлхийн худалдааны байдал үнэхээр зохисгүй байна. Өнгөрсөн онд өсөлтийн хурдац нь хоёр дахин унав. ДХБ-ын удирдагч шинжээчдийнхээ таамаглалыг нийтлүүлэв. 2012 нд дэлхийн худалдаа 4 хувиас илүү хэмжээгээр өсөн нэмэгдэхгүй гэж таамагласан» гэв.

Цаашдаа АНУ, Япон  хоёрт ашигтай. Орос, Хятад, Энэтхэг улсуудын эдийн засгийн салбарт түвэг бэрхшээл гарна хэмээн Петерсоны хүрээлэнгийн шинжээчид үзэж байна.

Энэ нь үнэхээр сонин таамаглал гэж оросын улс төр судлаач Иосиф Дискин хэлээд «Ийм дүгнэлт нэлээд хачин санагдана. Юу гэвэл Дэлхийн банк болон магадлан шинжлэх тэргүүлэх байгууллагуудын  таамаглалд харшлаж байна. Дэлхийн эдийн засгийн хүрээнд БРИКС бүлгийн үүрэг, үр нөлөө нэмэгдэнэ гэж эдгээр байгууллага үзсэн» гэв.

Дээрх таамаглалын зорилго хөрөнгө оруулагчдын анхаарлыг өөртөө татахад л оршино. АНУ-ын хувьд энэ нь байр сууриа зүгээр л урагш ахиулах төдий арга хэмжээ биш. Америкийн эдийн засаг  дэлхийн хөрөнгө оруулагчдаас их шалтгаалж байгаа болохоор эрсдлээс эмээж байна гэж Иосиф Дискин онцлоод

«Эдүгээ АНУ-ын санхүүгийн бүх систем  санхүүгийн төв байгууллагын зээлийн жилийн хүүгийн  хувь хэмжээнд тулгуурлаж байна. Эдүгээ энэ хүү барагцаалбал 1 хувь байхад ойрдоо 3 хувьд хүрч болзошгүй. Энэ нь АНУ-ын төсөвт хүнд дарамт болж, зардлыг багасгахад хүргэж, хүн амын аж байдлыг шууд хамрана.Мөн хувилбар АНУ-ын эдийн засгийн бодлогыг боловсруулагчдын хувьд тун зохисгүй байна. Дээр дурдсан таамаглал АНУ-д хөрөнгө оруулахад дэлхийн хөрөнгө оруулагчдыг урамшуулах ёстой» гэв.

Гэвч хамгийн нэр хүндтэй шинжээчид ч эдийн засгийн үйл явцад нөлөөлж чадахгүй. Дэлхийд бий болсон шинэ шинэ хүчний үүрэг цаашдаа улам өсөн нэмэгдэхийг эдийн засгийн үйл явц  нотлон харуулж байна.