Өнөөдөр Бээжинд  болсон ШХАБ-ын орнуудын ГХЯ-ны тэргүүн нарын ДХУ-аар  бүс нутгийн тогтвортой байдалд хүчтэй  заналхийлж байгаа  болон терроризмын эсрэг тэмцэхэд харилцан ажиллагаа явуулах асуудлуудыг хэлэлцсэн тухай Оросын ГХЯ мэдээлэв. Тус байгууллагын сайтан дээр гарсан мэдээлэлд   гадаад бодлогын яамдын тэргүүн нар 6-р сарын 6,7-ны өдрүүдэд болох ШХАБ-ын орнуудын тэргүүн нарын ДХУ-нд Улс төр-дипломатын арга хэмжээнүүд болон  бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал болон тогтвортой байдалд заналхийлж байгаа нөхцөл байдлуудад ШХАБ хариу арга хэмжээнүүдийг авах механизмуудын шинэ  заалтуудыг хэлэлцэн батлах  юм.  Уулзалт дээр  талууд одоогийн Афганистаны байдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлэв.НҮБ-ын  Афганистаны байдлыг зохицуулах асуудлаар  төвийн үүрэг ролийг дэмжиж байна.Тэд ШХАБ  Афганистаныг тусгаар тогтносон, эрх чөлөөтэй, хараат бус, цэцэглэн хөгжиж байгаа орон болгохын   төлөө байгаа гэдгээ батлан хэлэв.  Сайд нар ШХАБ-ын  орнуудын тэргүүн нарын уулзалт дээр Исламын БНАфганистан улсад ажиглагчийн статус олгох тухай асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэр гаргав.Сайд нар харилцан ажиллагаагаа терроризмын эсрэг, сепаратизм, эскстремизм болон мансууруулах бодисийн хууль  бус наймаатай болоод хил дамжсан зохион байгуулалттай  гэмт хэргүүдтэй   тэмцэхэд хамтын ажиллагаагаа улам  гүнзгийрүүлэх шаардлагатай  байгаагаа дахин илэрхийлэв.  Түүнчлэн сайдууд тус байгууллагын гишүүн орнууд ШХАБ-ын хүрээнд төдийгүй олон  улсын бусад байгууллага болон чуулганууд дээр олон улсын аюулгүй байдлын мэдээллийн салбарт хамтран ажиллах нь  чухал байгааг  мэдэгдэв.