Орос улс инновацийн хэдэн боловсруулалтаа дэлхийн ЭКСПО-2012 үзэсгэлэн дээр үзүүлэхээр бэлтгэв. Гадаад далайг судлан хамгаалахад зориулсан үзэсгэлэн 5-р сарын 12-нд  Өмнөд Солонгосын Ёсу боомт хотод нээгдэнэ. Оросын үзэсгэлэнгийн танхимыг сонирхогчид  хөвөгч АЦС-ын загварыг үзэж, АЦС-ад осол гарсан нөхцөлд аюулгүй байдлыг хангах орчин цагийн системтэй танилцана.Мөн систем дэлхийн хамгийн тэргүүний системийн нэг билээ. Түүнээс гадна дэлхийн хосгүй  шинэ үеийн мөс хагалагч хөлгийн загварыг үзүүлнэ.Оросын «Мир» гүний усны аппаратууд нийтийн сонирхолыг татаж байна. Ийм нэгэн аппарат далайн ёроолд Жеймс Кэмероны «Титаник» киноны  зураг авалтын ажиллагаанд оролцсон билээ.