Өнөөдөр Москвад Улсын Третьяковын зургийн үзэсгэлэнгийн инженерийн байшинд дэлхийн шатрын аврага  Энэтхэгийн Вишванатан Ананд Израилийн Борис Гельфандтэй тоглож, дэлхийн аврагын цолоо гуравдахь удаагаа  хамгаалж эхэллээ. Тэмцээний дүрмийн  дагуу 12 өрөг тавина. Ананд 2008 онд Оросын Владимир Крамник, 2010 онд Болгарын Веселин Топалов нарыг хожиж дэлхийн аврага цолоо хоёр удаа хамгаалсан юм. 2011 оны 5-р сард Гельфанд Казанид нэр дэвшэгчдийн тэмцээнд 1-р байр эзлэж, дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд оролцох эрх эдлэв. Өчигдөр тэмцээнийг ёс төртэй нээснээс хойш шавга сугалах ёслол боллоо. Түүний үр дүнгээр дэлхийн аврага анхны өрөгийг цагаанаар эхлэнэ. 12 өрөгийн үр дүнгээр аврага тодрохгүй бол 5-р сарын 30-нд богино хугацаат тэмцээн болно. Аврага шалгарсны маргааш нь тэмцээнийг хаах ёслол болно. Энэ удаагийн тэмцээн 2,55 сая рублийн шагналын сантай хийгээд ялагч нь түүний 60 хувийг авах юм.