ШХАБ-ын гишүүн орнуудын ГХ-ийн сайд нар байгууллагатай яриа хэлэлцээ хийх түншийн статус Турк улсад олгох  асуудлыг Төрийн тэргүүн нарын зөвлөлд хэлэлцүүлэхээр оруулах шийдвэр гаргасан тухай ШХАБ-ын ГХ-ийн сайд нарын зөвлөлийн  төгсгелийн албан мэдээнд өгүүлжээ.ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт энэ оны 6,7 өдрүүдэд Бээжинд болно. Түүнчлэн ГХ-ийн сайд нараас ШХАБ-ын дэргэдэх ажиглагчийн статус Лалын БНАфганистан Улсад олгох асуудлыг Төрийн тэргүүн нарын зөвлөлд хэлэлцүүлэхээр оруулах шийдвэр гаргасан гэж албан мэдээнд өгүүлжээ.