Оросын засгийн газрын “урт настай” болоод ОБЯ ны тэргүүн Сергей Шойгу өнөөдөр Москва мужийн захирагчийн албан тушаалд орж байна. Энэ  суудлыг түүнд Дмитрий Медведев санал болгосон бөгөөд 4-р сарын 4-нд  Москва мужийн  думын депутатууд  батласан юм.  Шойгу шинэ албан тушаал дээр   өөрийн гол зорилтуудаар Москва мужийн  амьдралын чанарыг дээшлүүлэхээр зорьж байна.Шинэ захирагч богино хугацаанд Москва мужийг өр ширнээс гаргаж, дэд бүтцийн шинэ объектуудыг барьж байгуулах болон экологийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх аж.