АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Оросын төрийн тэргүүн Владимир Путин Кэмп-Дэвидэд зохиогдох “Их наймын” ДХУ-д оролцохгүй шийдвэр  гаргасанд хүндэтгэлтэй хандлаа гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жэй Карни мэдэгджээ.  Түүний ярьснаар, хоёр удирдагч  “утсаар  сайн харилцан ярилцсан ”ажээ. АНУ-ын ерөнхийлөгч Оросын ерөнхий сайд Дмитрий Медведевтэй “Их наймын “ ДХУ дээр  болон  ерөнхийлөгч Путинтэй нэг  сарын дараа “Их хорийн” ДХУ дээр  уулзана гэдэгт найдаж байна гэв.  Пүрэв гаригт Владимир Путин 5-р сарын 18,19-ний өдрүүдэд АНУ-д явагдах “Их наймын “ ДХУ-д шинэ засгийн газрын  бүрэлдэхүүний асуудлаар  зөвлөгөө явуулах шаардлагатай тул оролцохгуй болох нь тодорхой болсон юм.