Гуравдахь удаагаа зохион явагдах гэж байгаа бөхийн тэмцээн Улаан талбай дээр өдрийн гурван цагт эхэлнэ.  Тэмцээнд Буриад, Монгол, Якут, Тува Хойд Кавказ, Поволжье  болон оросын бусад дүүргүүдийн бөхчүүд оролцох юм.  Нэг жилийн өмнө бөхчүүд тус улсын төв талбайд уулзалдсан билээ. Тэр үед тэмцээний аврагаар буриадын бөх Ринчин Санжиев тодорсон юм.