НҮБ-ын АЗ пүрэв гаригт Сирид гарсан  “террорист  халдлагуудыг”   эрс зэмлэн буруушаав. Энэ тухай НҮБ-ын АЗ-ийг 5-р сард даргалж байгаа  НҮБ-ын дэргэдэх Азербайжаны байнгын төлөөлөгч Акшин Мехдиевын мэдэгдэлд дурджээ. Уг мэдэгдэлд хоёр талыг зэвсэгт мөргөлдөөнөө зогсоож, НҮБ-ын дэмжлэгтэй энхийн  төлөвлөгөөнд дэмжлэг үзүүлэхийг уриалжээ. Пүрэв гаригийн өглөө Дамаскад хоёр дэлбэрэлт гарсны улмаас 55 хүн нас барж, 372 хүн шархадсан тухай Сирийн төрийн телевиз  уламжилжээ.  Телевизийн нэвтрүүлгээр аль-Каззаз дүүрэгт  тусгай албаныхны байрны ойролцоо  минжүүлсэн  хоёр автомашин дэлбэрсэн тухай мэдээг  батлажээ.  Лхагва гаригт Сирийн баруун-өмнөд хэсгийн Дерра хот  руу чиглэж явсан ажиглагчид болон сэтгүүлчдийн цувааны замд хоёр дэлбэрэлт гарчээ.