Оросын болон Индонезийн ерөнхийлөгч нар  “ Сухой Суперджет  100” онгоцны  эрлийн ажил болон сүйрлийн шалтгааныг тодруулах ажлыг хамтын хүчин чармайлтаар явуулахаар тохиролцов ..Владимир Путинтэй  пүрэв гаригийн үдэш утсаар ярилцсан тухайгаа баасан гаригт Жакартад болсон хэвлэлийн бага хурал дээр    индонезийн тэргүүн Сусило Бамбанг Юдойоно мэдэгдлээ.  Оросын ОБЯ Индонез рүү “Центроспас” эрлийн багийн  сэтгэл судлаач эмч нар,  уулчид шуурхай багийнхныг болон эрлийн ажиллагаанд оролцох нисдэг тэрэг гаргасан байна. “Суперджет”  5-р сарын 9-ний өглөө Жакартад  үзүүлэх нислэг хийх үеэр    радарын дэлгэцнээс алга болсон. Маргааш өглөө нь уг онгоцны хэсгүүдийг   Салак уулнаас олжээ. Онгоцонд 45 хүн явсны дотор 8 нь оросын иргэд байв.