Индонезийн аврах ангийнхан оросын Сухой SuperJet-100   онгоц сүйрсэн газар буулаа. Тэд нисдэг тэрэгний бүхээгнээс  олсоор буужээ. Нөгөөтэйгүүр газрын ажиллагааг түр зогсоожээ. Шилдэг аврах багийн  10  аврагчдад   онгоцны осол гарсан газар хүрэхэд 600 метр үлджээ. Гэхдээ үүнийг хийхэд маш бэрх аж.  Орос улс Индонезид аврах багийнхныг эрлийн төхөөрөмжийн хамт илгээж буй юм. Сухой SuperJet-100  онгоц нь  Жакартад тус онгоцны үзүүлэх нислэгийн үеэр  5-р сарын 9 ний өглөө  радарын дэлгэцнээс алга болсон юм. Маргааш өглөө нь эрлийн бүлэг онгоцны хэсгүүдийг нийслэлээс холгүй Салак ууланд байхыг олсон юм. Онгоцонд 45 хүн явсан бөгөөд тэдгээрээс оросын иргэн  8 хүн.Уг онгоцны сүйрлийн мөрдөн байцаах ажил 12 сар хүртэл хугацаа авч мэдэх юм. Энэ тухай Индонезийн тээврийн аюулгүй байдлын Үндэсний хорооноос мэдэгдэв.