Москва  ШХАБ-ыг өргөтгөх тухай асуудлыг нээлттэй байлгах нь үр дүнгүй гэж үзэж байна. Энэ тухай Оросын ГХЯ -ны тэргүүн Сергей Лавров Бээжинд ШХАБ-ын орнуудын ГХЯ-ны   сайд нарын хуралдаан  дээр мэдэгдэв.  Тэрээр хэлсэн үгэндээ,  Энэтхэг болон Пакистаны тус байгуулагад гишүүнээр элсүүлэх тухай асуудал дахин хойшлогдож байгаад харамсаж буйгаа илэрхийлэв. ГХЯ-ны  тэргүүн нар баасан гаригийн   хуралдааны явцад Афганистан улсад ажиглагчийн статус олгох эсэхийг шийдэх юм. Мөн  Түркийн хувьд  яриа хэлэлцээний түншийн статусын асуудлыг  шийдвэрлэх аж. 6-р сарын 14-нд Кабулд тус улсын байдлын асуудлаар  олон улсын  уулзалт зохиогдох юм. 6-р сарын эхээр Бээжинд  ШХАБ ын гишүүн орнуудын ДХУ болно. Хуралдааны дүнд  аюулгүй байдалд заналхийлэх үйл явдлуудад шуурхай хариу өгөх тухай баримт бичгийг батлах аж.  Үүнийг батлах  шалтгаан  нь саяхан Ойрхи-Дорнод болон Хойд Америкт гарсан    үйл явдлууд болсон гэж Хятадын ГХЯ-ны дэд  тэргүүн  Чэн Гопин өмнө нь мэдэгдэж байв.