Сирид дотоодын мөргөлдөөнд  гадаадын хүчин оролцох болон  тус улсад нэг талын хориг арга хэмжээ авах нь Ливид гарсантай нэгэн адил эмх замбараагүй байдал бий болгох болно. Энэ тухай баасан гаригт Оросын ГХЯ -ны тэргүүн Сергей Лавров ШХАБ ын орнуудын Гдаад хэргийн сайд нарын түвшингийн дээд хэмжээний уулзалт дээр цохон тэмдэглэв. Лавров хэлсэн үгэндээ “ ийм нөхцөлд НҮБ –ын төв үүрэг ролийг бэхжүүлэхийн хамт олон улсын хэргийн дээд эрхийг сахин хамгаалах нь урь өмнөөс чухал иавигдаж байна”  гэж сануулав.  “Сирид Ливийн хувь зохиолыг  хэрхэвч давтагдуулахгуй байх ёстой юм” гэж Лавров дахин  тэмдэглэв.   Сирид жил гаруй засгийн газрын эсрэг тэмцэл үргэлжилж байгаа юм. Өдөр бүр тус улсаас энгийн номхон болоод хүчний байгууллагын ажилтанууд олноороо амь үрэгдсэн тухай  мэдээ ирсээр байна.