Индонезид сүйрсэн   SSJ-100 онгоцтой холбогдуулан онгоцны нислэгийн аюулгүй байдлын дүрмийг  зөрчсөн  асуудлаар Орос улсын мөрдөн байцаах  газраас эрүүгийн хэрэг үүсгэв гэж тус байгууллагын албан ёсны төлөөлөгч Владимир маркин уламжлав. Тэрээр хийсэн тайлбартаа, эрүүгийн хэргийн    хүрээнд мөрдөн байцаагчид нисэх багийн нислэгт бэлтгэх ажиллагааг болон агаарын хөлгийн  Оросоос нисэхийн өмнөх техникийн  байдлыг мөрдөн шалгах аж.  Түүнчлэн,  тус хөлгийг нислэгт бэлтгэсэн  техникийн ажилтанууд болон онгоцыг бий болгоход болон ашиглахад  холбоотой байсан  “Иргэний агаарын  тээврийн Сухой”  компаний  төлөөлөгчдийг байцаах юм.  Маркин мэдэгдэлдээ,  Мөрдөн байцаах ерөнхий  хорооноос  “ Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал болон ашиглалтын дүрмүүдийг зөрчсөн зүйл ангиудаар  эрүүгийн хэрэг үүсгэсэн гэв. Сухой супержет -100  онгоц нь лхагва гаригт Жакарт руу  үзүүлэх нислэг хийхээр хөөрснөөс 20 минутын дараа  дэлгэцнээс алга болсон юм.  Түүний сэгүүд тус улсын баруун хэсэгт орших Ява арлын  Салак ууланд олджээ.